Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хүлээж авна

   I.Зорилго, үндэслэл: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно.

Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Олон улс судлал-2025: Монголын Энэтхэг судлал” сэдвийн дор зохион байгуулахаар төлөвлөж байна.

   II. Энэтхэг судлалын чиглэлээр дараах сэдвүүдийг онцолж байна:

  1. Энэтхэгийн түүх, хэл, шашин, соёл;
  2. Энэтхэгийн гадаад бодлого, улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлууд;
  3. Энэтхэгийн дэлхий дахин, бүс нутагт гүйцэтгэж буй үүрэг, оролцоо, батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого, стратеги;
  4. Энэтхэгийн шинжлэх ухаан, боловсролын хөгжил;
  5. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа

   III. Хамрах хүрээ: Эрдэм шинжилгээний хуралд хүрээлэн, судалгааны төв, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш нар, төрийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох төрийн бус байгууллагын судлаачдыг хамруулан оролцуулна.

   IV. Илтгэл хүлээн авах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл munkhzul_e@mas.ac.mn цахим хаягаар хүлээн авна. Ирүүлсэн илтгэлүүдээс шалгаруулж, эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрт багтаан хэлэлцүүлнэ. Мөн эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд сурталчилна.

   V. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Хурлын хэлэлцэх үндсэн чиглэлийн хүрээнд шинэлэг асуудал дэвшүүлсэн байх;
  2. Өмнөх судалгааны үр дүнг улам гүнзгийрүүлсэн, судалгааны ажлын онол, арга зүйн үндсэн шаардлагыг хангасан байх;
  3. Илтгэлийн эхэнд илтгэлийн сэдэв, зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал, гэрэл зураг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлэх;
  4. Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;

   VI. Илтгэлд тавигдах техник шаардлага:

  1. A4 хэмжээгээр 5-10 нүүр байна. Илтгэлийн цаасны хэмжээ А4, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд болон доод захаас 20 мм зайтай, мөр хоорондын зай 1.15, “Times new roman”, “Arial” фонтоор, 12-оор бичигдсэн байх ба эшлэл, зүүлтийг тухайн нүүр тус бүрийн дор авсан байна.
  2. Илтгэлийг хэвлэмэл болон файлаар цахимаар ирүүлэх ба дараах бүтэцтэй байна. Үүнд:
  • Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
  • Илтгэлийн гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга /монгол хэлээр 150-с ихгүй үгтэй /
  • 5-аас доошгүй түлхүүр үг
  • Үндсэн агуулга
  • Дүгнэлт
  • Ашигласан бүтээлийн жагсаалт
  • Abstract /англи хэлээр 150-с ихгүй үгтэй/

      Жич: Илтгэлийг MS Word болон ppt хэлбэрээр тус тус бэлтгэж ирүүлнэ үү.

   VII. Холбоо барих:

   Цахим шуудан: iis@mas.ac.mn munkhzul_e@mas.ac.mn

   Утасны дугаар: 11-322613, 89434125

   ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбар, 305 тоот




Бусад мэдээлэл