Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Их чуулганы хуралдаанаар академийн гишүүнээр сонгогдсон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор М.Бямбасүрэн, Газарзүйн шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж, Математикийн шинжлэх ухааны доктор Д.Цэдэнбаяр, Түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Академич хэргэмийн жуухаа гарган авлаа.