Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээ
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээ

   ШУА-ийн Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион явуулж байгаа “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээний энэ удаагийн зочноор Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала  уригдан оролцож, “Унгар, Монголын дипломат харилцаа: Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд Унгар улсаас оруулж буй хувь нэмэр” сэдвээр лекц, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
   Унгар, Монгол хоёр улс 75 жилийн өмнө, 1950 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ хүрээнд хоёр орны шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Тухайлбал, 1960-аад онд түүх, археологийн судалгаа, 1970 оноос усны хайгуул, ус цэвэршүүлэх технологи, 1973 оноос нарны зайн үйлдвэрлэл, хураагуур, нарны эрчим хүч ашиглалт, 1979 оноо байгалийн шинжлэх ухааны бусад салбарт амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болно.
   Сүүлийн жилүүдэд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Философийн  хүрээлэн Унгарын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран судалгаа,шинжилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд: “Бэлхийн амны Хүннүгийн үеийн язгууртны булшны малтлага”,“Хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч бичил биетний эсрэг үйлчлэлтэй эфирийн тос”-ны судалгаа, “Орчин үеийн Монголын нийгмийн өөрчлөлт, онцлог сургамж” судалгаа багтана.  







Бусад мэдээлэл