Төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Эмийн ургамал нутагшуулан тарималжуулах плантацид ажиллаж, БНХАУ-ын судлаачид ургамал тарималжуулалт, арчилгааны технологийн мэргэжлийн зөвлөгөө өгч, туршлага солилцов. Энэхүү хамтарсан судалгаа нь Монгол орны эмийн ургамал хамгаалал, зохистой ашиглалт, тариалалтын чиглэлээр чухал ач холбогдолтой юм.

