Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УРГАМЛЫН ХОЁРДОГЧ МЕТАБОЛИТ
УРГАМЛЫН ХОЁРДОГЧ МЕТАБОЛИТ

УРГАМЛЫН ХОЁРДОГЧ МЕТАБОЛИТ

Метаболит гэж юу вэ?

 

Ургамал нь өөрийгөө хамгаалах маш нарийн механизмтай байдаг ба эмгэг төрүүлэгчийн дайралт (мөөгөнцөр, вирус, шавж, нематод) болон хүнд хэцүү физик нөхцөл (ган, давсжилт, температур, хэт ягаан туяаны цацраг) зэрэг хүрээлэн буй орчны байнгын аюулыг эсэргүүцэх шаардлага тулгардаг. Тиймээс ургамал нь рецептор, мэдрэгчээр дамжуулан аюулын дохиог таньж, эдгээр стрессд дасан зохицохын тулд хамгаалалтын хариу урвалыг идэвхжүүлдэг. Энэхүү урвалын үр дүнд хоёрдогч метаболитууд бий болдог.

 

Ургамал бүр өөрийн физиологийн шинж чанараас хамаарч олон төрлийн нэгдлүүдийг ялгаруулдаг. Тэрхүү хоёрдогч метаболитуудыг 3 бүлэг (Алкалоидууд, Фенолт нэгдлүүд, Терпеноидууд) болгон ангилдаг.

 

·         Алкалоидууд: Мэдрэлийн өвчний эсрэг, төв мэдрэлийн системийг сэргээх, тэлэх, мэдрэлийн эсийг хамгаалах, үрэвсэл дарах, тайвшруулах, өвчин намдаах, химийн хорыг сааруулах, хорт хавдрын эсрэг, вирусын эсрэг, антиоксидант идэвх

·         Фенолт нэгдлүүд: Антиоксидант идэвх, хавдрын эсийг дарангуйлах, хөгшрөлтийн эсрэг, үрэвсэл дарах, чихрийн шижингийн эсрэг дархлаа дэмжих,

·         Терпеноидууд:  Холестрин бууруулах, бактери вирусын эсрэг идэвх, үрэвслийн эсрэг идэвх, харшлын эсрэг идэвх, хөгшрөлтийн эсрэг идэвхтэй.

 

Эдгээр нэгдэл нь тухайн ургамлынхаа химийн хамгаалалт болохоос гадна хүний бие организмд эмнэлзүйн шинж чанарыг бий болгодог байна.

 

Монгол орны зарим зүйл ургамлын хоёрдогч метаболит ба түүний фармокологийн  үйлдэл:


1. Нангиад зээргэнэ (Ephedra sinica Stapf)-ний эмнэлзүйн идэвхт нэгдэл (алкалоид)


2.Чихэрөвс (Glycyrhiza uralensis Fisch)-ний эмнэлзүйн идэвхт нэгдэл (терпеноид)



3.  Байгаль гүүнхөх (Scutellera baicalensis Georgi)-ийн эмнэлзүйн идэвхт нэгдэл (фенолт нэгдлүүд)


4.  Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz. ex Ledeb.) Schischk)-ний эмнэлзүйн идэвхт нэгдэл (фенолт нэгдлүүд, терпеноид)


5. Монгол хунчир (Astragalus mongolicus Bge)-ын ний эмнэлзүйн идэвхт нэгдэл (терпеноид)


6.Долгионт гишүүнэ (Rheum rhabarbarum L.)-ний эмнэлзүйн идэвхт нэгдэл (фенолт нэгдлүүд)


Мэдээ бэлтгэсэн: Ургамалжлын экологи, ургамлын эдийн засгийн лабораторийн ЭША

Г.Батзаяа, Ж.Аззаяа, Ц.Батцэрэн



Ишлэл авсан бүтээл:

1.      Yan Zhao1,2, Guanze Liu1, Feng Yang3, Yanli Liang1,2, Qingqing Gao1,2, Chunfan Xiang1,2, Xia Li1,2, Run Yang1,2, Guanghui Zhang1,2, Huifeng Jiang4*, Lei Yu5* and Shengchao Yang1*. Multilayered regulation of secondary metabolism in medicinal plants. Molecular Horticulture. (2023) 3:11.1-24p.

2.      Байгалийн болон тарималжуулсан зарим зүйл ургамлын биохими, химийн найрлагыг харьцуулан судлах  сэдэвт ШУТС-ийн захиалгат төслийн тайлан. 2021-2023он.






Бусад мэдээлэл