Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДЭВТЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
“МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” ЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДЭВТЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

“Монголын ургамлын аймаг 12-р дэвтэр (2020 он)

(Amaranthaceae)

 

Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 12-р дэвтэрт Amaranthaceae Juss. – Гагадайтан овгийн 29 төрөлд багтах 102 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (71 зүйл ургамлын бүтцийн 19 зураг, 35 зүйл ургамлын тархалтын цэгэн 35 картыг хавсаргав).



  


Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1.

Зохиогч: Р.Тунгалаг.

Ерөнхий редактор: М.Ургамал

Дугаарын редактор: Ч.Дуламсүрэн

 

Хамтарсан байгууллага нэр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.

 

2. “Монголын ургамлын аймаг 4-р дэвтэр (2020 он)

(Ceratophyllaceae–Zygophyllaceae)

 

Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 4-р дэвтэрт 11 овгийн 28 төрөлд багтах нийт 109 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (87 зүйл ургамлын бие бүтцийн 39 зураг, 99 зүйл ургамлын тархалтын цэгэн 99 картыг хавсаргав). Энэхүү дэвтэрт 33 зүйл ургамлын 15 тойрогт тархацын шинэ 44 цэгийг анх тэмдэглэв.

 

Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1.

Зохиогчид: М.Ургамал, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго, В.Гүндэгмаа, Н.Амартүвшин, Г.Алтанцэцэг  

Ерөнхий редактор: М.Ургамал

Дугаарын редактор: Б.Оюунцэцэг

 

Хамтарсан байгууллага: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.


Бусад мэдээлэл