Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэн (KIST) -тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэн (KIST) -тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэн (KIST), Монголын Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн болон Ботаникийн Цэцэрлэг Хүрээлэн “Солонгос-Монголын Хамтарсан Семинар”-ыг 2025 оны 11 дүгээр сарын 12-15 өдрүүдэд KIST-ын Gangneung Institute of Natural Products дээр зохион байгуулагдав.

Семинарын үеэр Монголын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал доктор, профессор И.Түвшинтогтох, “KIST Ганнунг” Байгалийн гаралтай бүтээгдэхүүний хүрээлэнгийн ерөнхий захирал Жу Сун Ким нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд эмийн ургамал тарималжуулах, смарт фарм байгуулах, хамтарсан судалгааг хөгжүүлэх, мөн хүний нөөцийг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм. “Солонгос-Монголын Хамтарсан Семинар”-т БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэн (KIST), Монголын Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн болон Ботаникийн Цэцэрлэг Хүрээлэнгийн төлөөлөгч нар илтгэл хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар тус хүрээлэнгийн лаборатори, смарт фармын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцов.  

Тус томилолтын үеэр Мөн удаагийн томилолтын хүрээнд ШУА Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн захирал, доктор, профессор И.Түвшинтогтох, Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан болон бусад төлөөлөгч нар Сөүл дэх KIST-ийн Гадаад Харилцааны захирал Ну Жү Вонтай уулзалт зохион байгуулж хүний нөөцийг чадавхжуулах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.







“KIST Ганнунг” Байгалийн гаралтай бүтээгдэхүүний хүрээлэнгийн Ухаалаг ферм-ийн хүлэмжийн аж ахуй



“Ухаалаг-Фэрм”-ийн технологоор тарьж буй улаан лооль

“Ухаалаг-Фэрм”-ийн технологоор тарьж буй гүзээлзгэнэ


Бусад мэдээлэл