Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Японы Мусашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгийн төлөөлөгчид Ботаникийн цэцэрлэгт мод тарив.
Японы Мусашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгийн төлөөлөгчид Ботаникийн цэцэрлэгт мод тарив.

2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, Япон Улсаас хүрэлцэн ирсэн Мусашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгийн төлөөлөгчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэн тус хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт цэцэрлэгт 100 ширхэг Сибирь Гүйлс тарив.

             Мусашино-Тама-Хабаровскийн нийгэмлэг нь ашгийн бус байгууллага бөгөөд Мусашино хот, Тама муж, Хабаровск хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан хүрээлэн буй орчин байгаль дэлхийгээ хайрлах үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулан хамтран мод тарьж ургуулах, Сибирийн бүс нутгийн байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор ажилладаг. Түүнчлэн дэлхийн байгаль орчны унаган төрхийг нь хадгалахын тулд Сибирийн ой тайга, ан амьтдыг хамгаалах чиглэлээр төрөл бүрийн судалгааны ажил хийдэг. 

           

            Ботаникийн цэцэрлэгт мод тарих үйл ажиллагааг дэмжин ажилласан Мусашино-Тама-Хабаровскийн нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье. 

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

 

 




Бусад мэдээлэл