“Эмийн ургамлын судалгаа III” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Эрдэм шинжилгээний нээлттэй семинар”-ыг Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Хими, химийн технологийн хүрээлэнгүүд Монгол, Польш хоёр орны шинжлэх ухааны академийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Варшавын хөдөө аж ахуйн их сургуультай хамтран 2024 оны 9 дүгээр сарын 3-ны Мягмар гаригт ШУА-ийн Их чуулганы танхимд амжилттай зохион байгууллаа. Тус нээлттэй семенар нь танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж Польш, Монгол, Солонгос улсаас илтгэгчид оролцож "Эмийн ургамлын тархац, нөөц ба тарималжуулах боломж", "Эмийн ургамлын хэрэглээ, эмт чанрын судалгаа" гэсэн үндсэн 2 хэсэгт нийт 10 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлж, хүндэт зочдоор Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког, ШУА-ийн Хими, Биологийн салбарын бага чуулганы дарга академич Ч.Дугаржав нар уригдаж оролцсоноос гадна судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй төлөөллүүд оролцож амжилттай болж өндрөллөө. Тус семенарын үр дүнд цаашид Монгол, Польш улсуудын эмийн ургамал судлаачид хоёр орны "Эмийн ургамлын үрийн цуглуулгын сан"-г хамтран хөгжүүлэх ажлын гарааг эхлүүлсэн.
Энэхүү семенарыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн "Тэнүүн цай" инновацын бүтээгдэхүүн, Хими, химийн технологийн хүрээлэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамт олонд зохион байгуулагчдын зүгээс гүн талархалаа илэрхийлье.
Хүндэт зочин ШУА-ийн Хими, Биологийн салбарын бага чуулганы дарга академич Ч.Дугаржав
Хүндэт зочин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког
“Эмийн ургамлын судалгаа III” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Эрдэм шинжилгээний нээлттэй семинар”-т нийт оролцогчид