Зохиогч:
Nyamsuren Kherlenchimeg, Ganbaatar Burenbaatar,
Shukherdorj Baasanmunkh, Zagarjav Tsegmed, Magsar Urgamal, Tolgor Baub,
Sang-Kuk Hane, Seung-Yoon Ohd and Hyeok Jae Choi
DOI
дугаар: https://doi.org/10.1080/12298093.2023.2297485
Хэвлэгдсэн он: 2024 он
Сэтгүүлийн нэр: Mycobiology
Хэвлэлийн компани:
Сэтгүүлийн импакт фактор (IF): 1.9
ISSN: 2309-608X
Өгүүллийн товч агуулга:
Энэхүү өгүүлэлд Монгол орны дээд мөөгний зүйлийн тоог нягтлан тогтоож, мөн ургамал газарзүйн тойргууд дахь мөөгний тархалтыг гарган, өдгөө Монгол 119 овгийн 284 төрөлд багтах 677 зүйл дээд мөөг бүртгэв. Эдгээрээс 51 зүйл нь бүс нутгийн улаан дансны үнэлээгээр ховордлын зэрэглэлд багтсан байна. Цаашилбал, бид Монгол орны хэмжээнд нийт 655 зүйлийн тархацын 4733 тохиолдлыг бүртгэж зүйлийн баялгаар нь харьцуулан судалж үзэхэд мөөг нь тархалтын хувьд жигд бус ба нутгийн хойд болон төв хэсэг зүйлийн олон янз байдал их байна. Гэвч мөөгний зүйлийн баялаг ихтэй нутаг нь тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд багтахгүй байна.