Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ – БАЙГАЛИЙН УРГАМАЛ” НЭГДҮГЭЭР САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ – БАЙГАЛИЙН УРГАМАЛ” НЭГДҮГЭЭР САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ – БАЙГАЛИЙН УРГАМАЛ” НЭГДҮГЭЭР
САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээ бэлтгэсэн: М.Ургамал

 

2023 оны “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг Дэлхий нийтээр “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатай холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газраас 4 салбар хуралдаан төлөвлөсөн бөгөөд эхний өдөр “Биологийн олон янз байдал – Байгалийн ургамал” хуралдаан амжилттай боллоо.

Тус хуралдаанд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Биологи, Газарзүй, геологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн, багш судлаачид илтгэлүүд хэлэлцүүлж, “Ургамлын олон янз байдал” сэдэвт ном бүтээл, ургамлын биет цуглуулгын болон тасалгааны цэцгийн үзэсгэлэн гаргасан байна.

Хуралдааны нээлтийн үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Монгол орны Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэж, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгын хүрээнд 4 өдрийн салбар хуралдааныг эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа”-г онцоллоо.

Салбар хуралдааны нэгдсэн дүгнэлт зөвлөмжийг 05 дугаар сарын 22-ны үндсэн хуралдаанд нэгтгэн танилцуулах юм.
















Бусад мэдээлэл