Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн Д. Банзрагч
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн Д. Банзрагч


  • ДЭНДЭВИЙН БАНЗРАГЧ


  •       ШУА-ийн Ботаникийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, анхны захирал Дэндэвийн Банзрагч агсаны мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэрээр Монгол улсад ургамал судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбар чиглэлүүдийг шинээр бий болгох, мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэнг бий болгож, бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн бүхий л хүч чадал, оюун ухаанаа зориулсан манай ахмад эрдэмтдийн нэг мөн. Д.Банзрагч нь 1934 оны 2-р сарын эхээр Булган аймгийн Тэшиг сумын Хужир бригадын нутаг Улаан мод гэдэг газар өвөг эцэг Дэндэвийн гэрт, түүний өргөмөл охин (төрсөн дүүгээсээ үрчилж авсан) Сүрэнжавын анхны хүү болон мэндэлжээ. Төрсөн эцэг болох Дашдэндэв ээжээс нь түүнийг эхээс төрөөгүй байхад салж явсан ба хоёр сартайгаасаа өвөг эцэг Дэндэв, эмэг эх Цэндсүрэн нарын гар дээр өсөн, хүмүүжиж, улмаар өвөг эцгээрээ овоглох болжээ. Өвөг эцэг Мандах овогтой Дэндэв нь 1889 онд одоогийн Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, бага наснаасаа эцэг эхийнхээ мал маллах, тариа тарих ажилд туслахын зэрэгцээ, бичиг үсэгт сайн суралцаж, дараа нь Вангийн хүрээнд бичээч, сумын дарга, хэсгийн шүүхийн нарийн бичгийн дарга, багийн дарга зэрэг ажлыг 1942 он хүртэл тасралтгүй хийж байжээ. Харин Банзрагчийн төрүүлсэн эх Д.Сүрэнжав нь 1917 онд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Тарвагатайн голд төрсөн. Том хүүгээ төрүүлсний дараа удалгүй өөрийн нутгийн Жамсран овогтой Дорж гэдэг хүнтэй сууж, хоёр охин нэг хүү төрүүлжээ. Бичиг үсэг сайтай байсан учир үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мал маллахын зэрэгцээ, сумын бригадад шинэ үсгийн багш хийж, нутгийнхаа олонд бичиг үсэгт сургах ажилд хүчин зүтгэж байжээ.
  • Д.Банзрагч 1942 онд Хантай сумын бага сургуульд орж суралцан, тус бага сургуулийг онц дүнтэй төгсөөд 1949 онд Булган аймгийн төвийн 10 жилд орж суралцсан. 1951 онд 9-р ангиасаа Улсын их сургуулийн нэг жилийн бэлтгэл ангид шилжин суралцаж, 1952 онд Улсын Их сургуулийн хими-биологийн ангид элсэн суралцаж, улмаар сурлагаар шалгарсан тул 1953 онд Москва хотын В.И.Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуулийн Биологи-хөрс судлалын факультетад хувиарлагдан суралцжээ. 1958 онд уул сургуулиа геоботаникийн мэргэжлээр онцсайн дүнтэй төгсөж, мөн оны 7-р сараас УИС-ийн Биологийн тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн байна. УИС-д ажиллаж байхдаа ургамал судлалаар үзэж байсан бүх (биохимиэс бусад) хичээлийн лекцийг уншиж, практикийн ажлыг удирдаж байсан гэж хожим өөрөө дурсан бичжээ.
  • Д.Банзрагч нь 1961 онд Шинжлэх ухааны Академи байгуулагдахад түүний харьяа Байгалийн нэгдсэн хүрээлэнгийн Ургамал судлалын тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар орж,Ойт хээрийн бүсийн ургамлан нөмрөгийн суурийн судалгаа сэдэвт ажил хариуцан ажиллажээ. Энэхүү судалгааны туршилтын ажлыг Булган аймгийн Уньт суманд хэдэн жил дараалан хийсэн байна.
  •  Түүний удирдан зохион байгуулах авьяас эрт тодорч, 1963-1965 онд ургамал судлалын тасгийн эрхлэгч, 1965-1974 онд Биологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
  • 1965 оноос Лениградын-Пушкин хотын ХАА-н дээд сургуульд аспирантурт элсэн эчнээгээр суралцаж, Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор академич Иван Васильевич Ларины удирдлагын доор 1967 онд Динамика урожайности основных типов пастбищ Северного Хангая МНР сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалсан байна. Түүний хамгаалсан энэ сэдэв нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд бэлчээрийг сайжруулах, малын бэлчээрийг талхагдлаас яаж хамгаалах зэрэг чухал асуудлуудыг хөндсөн маш чухал сэдэв байлаа.
  • 1974 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэн байгуулагдахад захирлаар томилогдсон, 1979 онд нас барах хүртлээ амжилттай ажиллаж байв.
  •            Мөн 1970 оноос эхлэн Монгол орны ургамлан нөмрөгийг олон талаас нь үр дүнтэй, иж бүрэн судалж эхэлсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Монголын талын даргын ажлыг хашиж, зөвхөн монголын талын судлаачид төдийгүй, Зөвлөлтийн эрдэмтэн судлаачдын хүндэтгэлийн хүлээж, чадамгай зохион байгуулагч гэдгээ харуулж байсан юм.
  • Д.Банзрагч Улсын Их сургуульд мэргэжлийн хичээл зааж байхаасаа эхлэн үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд одоо манай ахмад ургамал судлаачдын бүгдийнх нь багш байлаа. Мөн 1969 оноос эхлэн Биологийн ухааны хүрээлэн, УИС-ийн дэргэдэх Биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байв.
  • 1970 онд Ж.Галын Заган ойг зөв ашиглах ба сайжруулах биологи-экологийн үндэс, 1972 онд Н.Манибазарын БНМАУ-ын Зүүн өмнөд Хэнтийн татмын нугын өргөст хошуу , 1975 онд О.Чогнийн Дорнод Хангайн уулын хээрийн бэлчээрийн талхагдлын үндсэн зүй тогтлууд зэрэг эрдмийн ажлыг тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран удирдаж, амжилттай хамгаалуулсан байна.
  • Д.Банзрагч Монголын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ харамгүй зориулан ажиллаж байсан манай тэргүүний эрдэмтдийн нэг байв. Тэрээр 1965 оноос Шинжлэх ухааны амьдрал сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 1967 оноос Биологийн ухааны хүрээлэнгийн бүтээлийн хянан боловсруулах зөвлөлийн гишүүн, 1966 оноос Шинжлэх ухааны академийн мэдээ сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
  • Д.Банзрагч 1959 онд Булган аймгийн Хутаг сумын Уньт бригадын харьяат Бүдийн Цэвээнжавтай гэр бүл болсон. Хожим тэд хоёр хүү, 3 охинтой өнөр өтгөн айл гэр болжээ. Эхнэр Цэвээнжав нь 1938 онд Булган аймгийн Уньт бригадад төрсөн. Тэрээр Булган аймгийн төвийн 10 жилийн 7-р ангийг төгсөөд Улаанбаатар хотод 1956-1960 онд тус сургуульдаа лаборант хийж байгаад 1964 онд Монгол улсын их сургуулийн Химийн ангид элсэн орж, 1969 онд Химич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм хор судлалын секторт 20-оод жил тасралтгүй ажиллаж байгаад, 1988 онд гавьяаныхаа амралтад суусан бөгөөд одоо үр хүүхдүүд, ач зээ нартайгаа энх тунх амьдарч байна.
  • Д.Банзрагч эрдэм шинжилгээний байгууллагад хорь хүрэхгүй жил хүчин зүтгэхдээ нэгэн сэдэвт бүтээл 1, ном товхимол 7-г хэвлүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэл 42, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 10 гаруйг бичиж нийтлүүлсэн ба гадаад дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд мөн 10 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэн өндөр үнэлэлт авч байжээ.  
  • Д.Банзрагчийн эрдэм шинжилгээний бүтээл нь тухай бүр үнэлэгдэж, 1964 онд Үнэн сонинд бичсэн Ойт хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах боломж, 1968 онд Шинжлэх ухаан амьдрал сэтгүүлд бичсэн Бэлчээр ашиглах нэгэн арга зэрэг өгүүллэгийг сонин, сэтгүүлийн газраас үнэлж, диплом, мөнгөн шагнал олгожээ. Мөн 1972 онд ШУА-ийн 50 жилийн ойгоор Умард хангайн ургацын динамик хэмээх бүтээлээрээ ШУА-ийн 2-р зэргийн шагнал хүртсэн байна (1-р зураг).
  • Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж, 1972 онд Ардын хувьсгалын 50 жилийн медаль –иар шагнажээ (2-р зураг).

  • Мөн түүний амьд сэрүүн байхдаа судлагч Л.Дашзэвэгтэй хамтран хэрэгжүүлсэн БНМАУ-ийн бэлчээр дахь ургамлын идэмжийг тодорхойлох зураглал бүртгэлийн аргын товч заавар нь БНМАУ-ийн Сайд нарын зөвлөлийн ШУ Техникийн улсын хорооны 1981 оны 3-р сарын 27-ны өдрийн 69-р шийдвэрээр Шинэ бүтээлээр бүртгэгдэж, 1982 онд уул заавар хэвлэгдэн гарчээ.
  • 1994 онд Д.Банзрагчийн мэндэлсний 60 насны ойгоор Ботаникийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн 1994 оны 2-р сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрээр хүрээлэнгийн Хүндэт дэвтэр-т нэр нь бичигдсэн билээ (3-р зураг).
  • Д.Банзрагч БНМАУ-ын Хангайн уулархаг нутгийн ургамлын аймаг, ургамалжилт ба хадлан бэлчээрийн нөөц сэдэвт докторын зэрэг хамгаалах бүтээлээ туурвиж байгаад хамгаалж амжилгүй, 1979 оны 10-р сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан юм.
  • Гэвч түүний үйл хэргийг шавь нар нь үргэлжлүүлж, Хангайн районы хөвд, ургамлын аймаг, ургамлан нөмрөгийн тухай сэдвээр нэг сэдэвт бүтээл 3, шинжлэх ухааны докторын ажил 2-ыг бичиж хамгаалсан билээ. Мөн түүний анхны шавь нарын нэг Ч.Санчир шинжлэх ухаанд шинэ ургамал олж багшийнхаа нэрээр нэрлэж (Swertia banzragchii Sanchir 1994) мөнхөлжээ.
  • ДЭНДЭВИЙН БАНЗРАГЧИЙН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
  • ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН БҮТЭЭЛ
  • 1.       Банзрагч Д. Динамика урожая основных типов пастбищ северного Хангая. Дисс. на соиск. канд. биол. наук. Научный руководитель порф. И.В.Ларин. УБ., 1967. 230 стр.
  • НОМ, ТОВХИМОЛ, ЗААВАР
  • 1.       Банзрагч Д., Цэндсүрэн А. Ургамлын өвчин, шавжийн зарим нэр томъёо. УБ., 1964. (2x.x).
  • 2.       Банзрагч Д. Лувсанжав Чой. Монгол орны ургамлын нэр томъёо (УНТК мэдээ) УБ., 1965. (14 х.x).
  • 3.       Банзрагч Д. Динамика урожайности основных типов пастбищ Северного Хангая. Автореф.дис. на соиск. канд. биол. наук. ЛСХИ. Пушкин, 1967. 20 стр.
  • 4.       Банзрагч Д. Ойт хээрийн бүсийн хадлан бэлчээрийн суурин судалгаа. //Хадлан бэлчээрийн асуудал. 1967. №1. x. 5-51.
  • 5.       Банзрагч Д. Умард Хангайн хадлан бэлчээрийн үндсэн хэв шинжийн ургацын динамик, 1970. 90 x.
  • 6.       Банзрагч Д, Даваажамц Ц. Бэлчээрийг ашиглах арга. УБ., 1970. 64 х.
  • 7.       Банзрагч Д, Цэнд-Аюуш Я. Байгаль ба хүн төрөлхтөн УБ, 1974 (2x.x).)
  • 8.       Банзрагч Д, Цэнд-Аюуш Я., Гал Ж. Хүн ба шим мандал УБ, 1974 (2.5 х.х).
  • 9.       Дашзэвэг Л, Банзрагч Д, БНМАУ-ийн бэлчээр дахь ургамлын идэмжийг тодорхойлох зураглал бүртгэлийн аргын товч заавар. УБ, 1982. 52 х.
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛҮҮД
  • 1.       Банзрагч Д. Булган голын минжийг нутагшуулсан ажлын дүн. //ШУА-ийн мэдээ. 1961. №1, 2. x. 31-41.
  • 2.       Банзрагч Д. Ойт хээрийн бүсийн эмийн зарим ургамлын тухай тэмдэглэл. // Байгалийн ухааны хүрээлэнгийн бүтээл. 1962. №.2.
  • 3.       Банзрагч Д. Ойт хээрийн бүсийн ургамлын судалгааны зарим дүн. //ШУА-ийн мэдээ. 1964. №.2. x. 69-80.
  • 4.       Банзрагч Д. Монгол эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим ургамлууд //Байгалийн ухааны хүрээлэнгийн бүтээл. 1964. № 2. х. 257-282.
  • 5.       Банзрагч Д. Монголд шинээр олдсон зарим ургамал. //ШУА-ийн мэдээ. 1965. № 1. x. 92-93.
  • 6.       Банзрагч Д. Ботуульт хээр. //Биологийн ухааны хүрээлэнгийн бүтээл. 1966. № 1. x. 49-62.
  • 7.       Банзрагч Д. Динамика урожайности холоднополынно-мелкозлаково-тырсовой ассоциации. //Записки ЛСХИ. 1967. Т. 105. вып. 2.
  • 8.       Банзрагч Д., Юнатов А.А. Умард Хангайн ургамлын аймагт шинээр нэмэгдэх зарим ургамал. //ШУА-ийн мэдээ. 1967. № 2. х. 38-42.
  • 9.       Банзрагч Д. Типчаковая степь. //Биологийн ухааны хүрээлэнгийн бүтээл. 1967. № 1.
  • 10.   Юнатов А.А, Банзрагч Д. Новые данные для флоре Северного Хангая. //Ботан. журн. 1968. Т. 53. №10. стр. 1367-1370.
  • 11.   Банзрагч Д. ЗХУ-ын Ботаникийн институтын туршлага станц-Отрадное. // Биологийн хүрээлэнгийн бүтээл. 1970. № 5. х. 26-40.
  • 12.   Банзрагч Д. Миркин Б.М., Манибазар Н. Хангайн гол мөрний татмын ургамалжилтын тухай тэмдэглэл. //Монголын газарзүйн асуудал. 1972. № 12. x. 155-161.
  • 13.   Банзрагч Д., Виппер П.Б. Об основных итогах и задачах совместной Советско-Монгольской комплексной биологической экспедиции. Тр. Ин-та биологии АН МНР.1973 № 8.
  • 14.   Банзрагч Д., Оюун Б. Некоторые данные по химическому составу кормовых растений МНР в зимне-весенний период. //Тр. Ин-та биологий АН ΜΗΡ. 1973. № 8. x. 25-30.
  • 15.   Банзрагч Д., Тусывахин Х. К обоснованию методика учета продуктивности степных пастбищ Монголии. //Количественные методы анализа растительности. Уфа, 1974. стр. 175-178.
  • 16.   Банзрагч Д., Чогний О. Статистический анализ влияния пастбищной дигрессии и постпастбищной демутации на проективной покрытие и число растений мелкозлаковой степи в условиях предгорий Хангая. //Количественные методы анализа растительности. Уфа, 1974. стр. 201-205.
  • 17.   Банзрагч Д., Миркин Б.М. Опыт хозяйственной генерализации геоботани-ческих карт. // Тр. Ин-та биологии АН МНР. 1974. № 8. стр. 13-24.
  • 18.   Банзрагч Д. Вклад советских и русских ученых в дело исследования животного и растительного мира Монголии. //Известия АН МНР. 1974. № 2. x. 79-83.
  • 19.   Банзрагч Д. Основные закономерности распределения растительности с северо-западной части Монгольской Даурии. //Известия АН МНР. 1974. № 3. x. 47-60.
  • 20.   Банзрагч Д., Карамышева З.В., Мөнхбаяр С., Цэгмэд Ц. Новые находки перистых ковылей на территории степной части Монгольской Народной Республики. //Ботан. журн. 1975. Т. 60. № 5. стр. 679-687.
  • 21.   Банзрагч Д. Институт ботаники АН МНР. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1976. № 1. стр. 20-62.
  • 22.   Банзрагч Д., Чогний О. Изменение продуктивности разнотравно-мелко- злаковой степи при заповедном режиме. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1976. № 1. стр. 63-69.
  • 23.   Карамышева З.В, Банзрагч Д. Некоторые ботанико-географические закономерности центрального и западной частей Хангая МНР. // Ботан. журн. 1976. Т. 61. №5. стр. 593-603.
  • 24.   Карамышева З.В., Банзрагч Д. Растительность хр. Хан-Хухийн ула в южной части Убсунурской впадины. //Структура и динамика основных экосистем МНР. /Биол. ресурсы и природные условия МНР/ 1976. Т. 8. стр. 99-124. 5. Цэгмэд Ц., Банзрагч Д. Бриофлора некоторых горных систем МНР. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1976. № 1. стр. 249-258.
  • 25.   Цэгмид Ц., Банзрагч.Д Брифлора некоторых горных систем МНР. //Тр. Ин-та ботаники АН МНР.1976 № 1 стр. 249-258
  • 26.   Банзрагч Д., Лапин П.И., Өлзийхутаг Н., Сигалов В.Я. О создании первого ботанического сада в МНР. //Бюллетень Главного Ботанического сада АН CCCP. 1977. № 104.
  • 27.   Банзрагч Д., Лапин П.И., Өлзийхутаг Н., Сигалов В.Я. БНМАУ-д анхны Ботаникийн цэцэрлэг байгуулж байгаа тухай. //Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1977. № 3. x. 229-239.
  • 28.   Банзрагч Д., Буян-Орших Х. Бориг дэл элсний ургамалжилтын бүлгэмдлийн онцлог. // Монгол орны газарзүйн асуудал. 1977. № 17. x. 100-116.
  • 29.   Банзрагч Д., Карамышева З.В. О ботанико-географическом районировании Хангая. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1977. № 3. стр. 18-39.
  • 30.   Карамышева З.В., Банзрагч Д. О некоторых ботанико-географических закономерностях Хангая в связи с его районированием. //Растительный и животный мир Монголии. 1977. стр. 7-26.
  • 31.   Өлзийхутаг Н, Банзрагч Д. К вопросу об охране редких ботанических обектов МНР. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1977. № 3. стр. 83-92.
  • 32.   Банзрагч Д., Мөнхбаяр С. О границах высокогорного пояса растительности в горах Хангая //География и динамика растительного и животного мира МНР. (Биол. ресурсы и природные условия МНР). 1978. Т. 10. стр. 25-29.
  • 33.   Банзрагч Д., Волкова Е.А., Рачковская Е.И. Растительность среднегорного массива Атас-Богдо-ула в Заалтайской Гоби //География и динамика растительного и животного мира МНР. (Биол. ресурсы и природные условия МНР). 1978. Τ.10. стр. 30-34.
  • 34.   Мөнхбаяр С, Банзрагч Д. Хангайн ургамлан нөмрөгийн өндөр уулын бүслүүрийн хил заагийг тодруулах асуудалд. //Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1980. № 4. χ. στοι 3-13.
  • 35.   Банзрагч Д., Ганболд Э. Хангайн тойргийн ургамлын аймагт нэмэн бүртгэж буй ургамал. //Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1980. № 4. х. 133-147.
  • 36.   Банзрагч Д., Рубаник В.Г., Бадамдорж Л., Котова Т.К., Улзийхутаг Н. Создание дендрария в ботаническом саду Института ботаники АН МНР. //Тр. Ин-та ботаники AH MHP. 1981. № 5. стр.231-242.
  • 37.   Банзрагч Д. Кормовые угодья Хангая. //Растительные ресурсы. 1982. Т.18. Вып.2. стр. 286-297.
  • 38.   Карамышева З.В., Банзрагч Д., Рачковская Е.И., Дашням Б., Геоботанические карты МНР и пути практического использования //Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1982. № 7. стр. 23-34.
  • 39.   Банзрагч Д., Буян-Орших Х., Цэдэндаш Г., Мөнхбаяр С., Ганболд Э. Бүрэнгийн нурууны ургамалжилт. //Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1980. № 6. x. 61-75.
  • 40.   Банзрагч Д., Ганболд Э. Намнан уулын ургамлын аймаг. (Зүүн хойт Хангай) // Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1980. № 6. x. 119-129.
  • 41.   Банзрагч Д., Цэгмэд Ц. Распределение листостебельных мхов в лесном поясе Хангайского горного массива. //Тр. Ин-та ботаники АН МНР. 1980. № 6. стр. 199- 205.
  • 42.   Мөнхбаяр С., Банзрагч Д. Хангайн өндөр уулын ургамалжилтын ангилалын асуудалд. // Ботаникийн хүрээлэнгийн бүтээл. 1980. № 6. x. 95-102.
  • ШИНЖЛЭХ УХААНЫ ХЯЛБАРШУУЛСАН ӨГҮҮЛЭЛҮҮД
  • 1.       Банзрагч Д. Ойт хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах нь. //Үнэн сонин 1964 он. № 3
  • 2.       Банзрагч Д., Эрдэнэжав Г. К вопросу об укреплении кормовой базы животноводства МНР. //Журнал Партийная жизнь. 1965. № 3.
  • 3.       Банзрагч Д. Ургамалын аймгийн гайхамшигаас. //ШУА сэтгүүл 1965. № 1. x. 46-48.
  • 4.       Банзрагч Д. Малын тэжээлийн баазыг бэхжүүлж байгаа туршлага. //Хөдөө аж ахуй. Сэтгүүл 1968. № 2. х. 84-85
  • 5.       Банзрагч Д., Начин. Д. Бэлчээр ашиглах нэг сонин арга. //ШУА-ийн мэдээ. 1968. № 6. x. 7-15.
  • 6.       Банзрагч Д. Ургамал амьтан судлалын хамтын ажиллагаа. //Шинжлэх ухаан амьдрал. 1970. № 1. x. 8-11.
  • 7.       Банзрагч Д., Даваасүрэн Ц. Зэрлэг цэцгийг гоёл чимэглэлд өргөн ашиглая. // ШУА сэтгүүл 1971. № 2. х. 48-49.
  • 8.       Банзрагч Д., Виппер П.Б. Монгол-Зөвлөлтийн биологийн хамтарсан экспедицийн шинжилгээний ажлын зарим үр дүн, цаашдын зорилт. //Шинжлэх ухаан амьдрал. 1972. № 6. x. 25-28.
  • 9.       Банзрагч Д., Чогний О. Ургамлан нөмрөгт амьтны үзүүлэх нөлөө, ургамал хамгаалах асуудал. //ШУА сэтгүүл. 1973. № 1. x. 9-13.
  • 10.   Банзрагч Д. Хүрээлэнгийн ажил үйлс. //ШУА сэтгүүл 1976. № 5. x. 29-33.
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ИЛТГЭЛ
  • 1.       Банзрагч Д. Соверменное состояние и переспектива использования пастбищь В МНР. //Материалы научно-производственной конференций по развитию производительных сил МНР. 973. Т. 2 (Энэ бүтээлээ хураангуй байдлаар Олон улсын нуга судлаачдын ХП их хурлын материалд англи, орос хэлээр нийтлүүлсэн)
  • 2.       Банзрагч Д, В.С.Максимович, Н.Манибазар, Б.М.Миркин, В.С.Мухаметшина, Н.О. Урдынбиш. Некоторых закономерностях растительного покрова речных пойм Северо-Восточного Хангая. //Растительность речных пойменных методы ее изучения и вопросы рационального использования. Тез. докл. Уфа. 1972. стр. 16-18.
  • 3.       Банзрагч Д. Монгол оронд бэлчээр ашиглаж байгаа байдал ба түүний хэтийн төлөв //Үйлдвэрлэх хүчний байршлын бага хурлын материалын эмхэтгэл. 1973.
  • 4.       Банзрагч Д., Банникова И.А., Карамышева З.В. Растительность высокогорного пояса центральной части Хангая МНР //Шестое Всесоюзное совещание по вопросам изучения и освоения флоры и растительности высокогорий. Ставрополь, 1974. стр. 90-92.
  • 5.       Банзрагч Д., Тусывахин Х. К обоснованию методика учета продуктивности степных пастбищ Монголии. Материалы конференции по применению математических методов в биологии, г. Уфа. на русск. яз.
  • 6.       Банзрагч.Д., Чогний. Динамика продуктивности растительности МНР //Тез. докл. ХП Международ. ботан. конгр. 1975.
  • 7.       Банзрагч Д., Карамышева З.В., Рачковская Е.И., Дашням Б., Геоботанические карты МНР и пути практического использования //Биологические ресурсы МНР их использования и охрана. Материалы совместной Сов. Монг. Науч. конф. 1980.
  • РЕДАКТОРЛАСАН ТОМООХОН БҮТЭЭЛҮҮД
  • 1.       Юнатов А.А. "БНМАУ-ын хадлан билчээр дэхь тэжээлийн ургамлууд" УБ. 1968 он. Орчуулсан Г.Эрдэнэжав. 30.3 хх.
  • 2.       Юнатов А.А. "БНМАУ-ын ургамлан нөмрөгийн үндсэн шинжүүд” УБ. 1974 он. Орчуулсан Г.Эрдэнэжав. 14 xx.
  • 3.       БНМАУ-ын ургамлын аймаг, ургамалжилтын судалгаа. Тэргүүн боть. УБ. 1979 он. 35 хх. Н. Өлзийхутагийн хамт
  • 4.       БНМАУ-ын ургамлын аймаг, ургамалжилтын судалгаа. Дэд боть. УБ. 1981 он. 19 хх. Н. Өлзийхутагийн хамт
  •  
  • Ургамалжлын экологи, ургамлын эдийн засгийн лабораторийн хамт олон
  • Охин Б.Энхээ
  • Доктор (Sc.D), хөвд судлаач Ц.Цэгмэд


Бусад мэдээлэл