Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан сард нэг үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд 2-р сард ШУА-ийн Инновац, технологийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “БОТАНИК ХАКАТОН” уралдаан их дээд сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
.jpg?w=1200)
.jpg?w=1200)
.jpg?w=1200)
Тус уралдаанд Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 баг оролцож Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Daily Drop багийн “Айл өрхөөс гарах хаягдлыг ангилах шийдлийг олж дахин боловсруулалтад оруулах” сэдэвт төсөл амжилттай шалгарч нэгдүгээр байр эзэллээ.
.jpg?w=1200)
ШУТИС-ийн Daily Drop баг “Айл өрхөөс гарах хаягдлыг ангилах шийдлийг олж дахин боловсруулалтад оруулах”
.jpg?w=1200)
МУБИС-ийн баг “Ногоон цайг дотооддоо үйлдвэрлэх боломж"
.jpg?w=1200)
Нийт оролцсон оюутнууддаа амжилт хүсье.