Вэбсайтын цэс
Хэлний сонголт
40 га талбайд ойжуулалт хийлээ
40 га талбайд ойжуулалт хийлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум” мод тарих үндэсний хөдөлгөөнд бодит хувь нэмэр оруулахаар ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн болон Дезерт олон улсын энэрлийн байгууллагуудын хооронд ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зориуд нөхөн сэргээх шаардлагатай 30 га талбайд шинэсний тарьц суулгах технологийн практик туршилт тавьж, Дархан Уул аймгийн Хонгор сумын Моностойн аманд 10 га талбайд нарсны тарьцаар ойжуулалт хийлээ.
Энэхүү ойжуулалт хийх ажлыг Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Ойн фитоценологийн лабораторийн ЭШТА, академич Ч.Доржсүрэн, доктор Г.Цэдэндаш нараар удирдуулсан тус хүрээлэнгийн ЭШ-ний ажилчдын баг тухайн сумдын захиргаа, Байгаль орчны газар болон нутгийн иргэдтэй хамтран 2024 оны 5 сарын 16-аас 28-ний хооронд хийж гүйцэтгэсэн.


 

 


Бусад мэдээлэл