Мэдээг бэлтгэсэн: доктор, Н.Очгэрэл
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт хаврын мод тарих үндэсний өдрийг 5 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулж 18 зүйлийн 346 ширхэг мод, сөөгийг тарилаа.
Тус үйл ажиллагаанд:
Зэвсэгт хүчний 284-р ангийн хамт олон 2022 оноос эхлэн идэвхитэй
оролцож байгаа бөгөөд энэ өдөр 6 төрлийн 80 ширхэг сөөг ургамлын суулгацыг
тарилаа.
o
Нохой хошуу-50 ш
o
Долоогоно-10 ш
o
Тэхийн шээг-5 ш
o
Монос-5 ш
o
Үхрийн нүд-5 ш
o Бөөрөлзгөнө-5 ш
“Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэн 2023 оноос Монголын философийн холбоо Улиангар 10 ширхэг, Монголын ахмад багш нарын холбоо япон Хайлаас 25 ширхэг, Баянгол дүүргийн ахмад багш нарын холбоо |Аагч 17 ширхэг буюу нийт 52 ширхэг мод, сөөгний суулгацыг Ботаникийн цэцэрлэгийн ногоон байгууламжийн навчит модны хэсэгт тарьж нэрэмжит төгөл байгуулах ажлыг эхлүүлж байна.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ногоон
байгууламж болон туршилт судалгааны талбайд 8 төрлийн 10 зүйлийн 214
мод, сөөгнийг суулгацыг тарив.
o
Интоор-5 ш
o
Бэсрэг алим-5 ш
o
Тэрэлж-30 ш
o
Эгэл нарс-18 ш
o
Одой нарс-15 ш
o
Дагуур шинэс-35 ш
o
Чекановскийн
шинэс-35 ш
o
Хус-30 ш
o
Улиангар-20 ш
o Гацуур-21 ш
Мод тарих нь чухал. Тарьснаа арчлан ургуулах, хамгаалах нь бүр чухал билээ. Математик тоон технолигийн хүрээлэнгийн хамт олон 2021 оноос Ботаникийн цэцэрлэгт өөрсдийн нэрэмжит төгөл байгуулан жил бүрийн мод тарих үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ба энэ удаа төгөлийнхөө мод, сөөгний арчилгаа усалгааг хийв.