"Иддэг мөөг мөн үү" хэмээх асуулттай пост оруулснаар "Мөөгний улирал" эхэлж байгааг сүүлийн хэдэн жилд цахим сүлжээнээс харах боллоо. Дээрх асуултанд мэргэжлийн судлаачид хариулахад таны авсан гэрэл зургаас шууд хамаарна. Мөөгний чанартай шаардлага хангасан гэрэл зураг авахад зориулж доорх товч зөвлөмжийг таньд хүргэж байна. Та өөрийн авсан мөөгний гэрэл зургийг iNaturalist.org; #baigali.mn Mongolian Biodiversity гэх мэт биологийн олон янз байдлын төрөлжсөн платформуудад байрлуулсанаар тухайн салбарт ажиллаж байгаа судлаачдын санал, дүгнэлтийг авахаас гадна Шинжлэх Ухаан, Танин мэдэхүйн салбарт тус нэмэрээ оруулж байгаа нэг хэлбэр юм шүү.