ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор, профессор И.Түвшинтогтох, Есүс Христын хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн дэргэдэх “Дэзэрэт” ОУЭБ-ын захирал
Д.Пүрэвжаргал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг
зурлаа.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд тус хүрээлэнгийн Ойн фитоценологийн лаборатори Горхи-Тэрэлжийн БЦГ-т 30 га, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Моностойн аманд 10 га талбайг 2 настай нарс, шинэсний тарьцаар ойжуулах, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд уулын хуурай хээрийн бүсэд 10 га талбайг 2 настай шинэсний тарьцаар ойжуулах, Ургамлын интродукци, генетик нөөцийн лаборатори Ботаникийн цэцэрлэгийн нийтийн эзэмшлийн танин мэдэхүйн ногоон байгууламжийн талбайд тус сүмийн ОУЭБ-ын нэрэмжит “Дэзэрэт төгөл” байгуулж, гацуур, нарс, шинэс зэрэг 3 зүйлийн шилмүүст мод тарих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.