Үндсэн агуулга руу

Судалгаа

Ойн фитоценологийн лаборатори

Судалгааны чиглэл

• Монгол орны ойн бүсшилт, тархалт, ой ургамалжлын болон үрийн мужлал

• Монгол орны ойн экосистемийн төлөв байдал, өсөлт, хөгжил, бүтээмж, хөдлөлзүйн урт хугацааны мониторинг судалгаа

• Зонхилох төрлийн модны ойн биомасс, нүүрстөрөгчийн нөөц, нүүрсхүчлийн хийн шингээлт, загварчлал

• Байгалийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд өртсөн ойн бүтэц, сэргэн ургалт, өөрчлөлтийн чиг хандлага

• Зонхилох модны зүйлийн дотоод олон янз байдал, генетик селекцийн онцлог, ойн үр өгөлт, үрийн талбай сонгон байгуулах

• Уур амьсгалын өөрчлөлтөнд ойн дасан зохицох арга, технологи боловсруулах

• Үндсэн ашиглалт болон арчилгааны огтлолт, ойг нөхөн сэргээх арга технологи боловсруулах

Тус лаборатори нь Монгол орны ойн тархалт, мужлал, хэвшинж, бүтэц, бүрэлдэхүүн, өсөлтийн явц, бүтээмж, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдсэн ойн өөрчлөлт, сукцесс, сэргэн ургалтын явц, цаашдын хөгжлийн хандлага, ойн үрийн генетик-селекци, кариологи, ойн газрын дээрх биомасс, нүүрстөрөгчийн нөөцийн судалгааг хийхийн зэрэгцээ ойн зохистой ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойг нөхөн сэргээх туршилт тавьж, Монгол орны ойн тогтвортой менежментийн шинжлэх ухааны үндэслэл, ойн бодлого, зөвлөмж, ой  зохион байгуулалт, ойн бүртгэл тооллогын аргазүй боловсруулж, ойн аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил гүйцэтгэж байна.

Тус лаборатори нь Завхан аймгийн Тосонцэнгэл (1975 оноос), Төв аймгийн Мөнгөнморть (1981 оноос), Булган аймгийн Хялганат (1990 оноос), Дархан Уул аймгийн Шарын гол (2001 оноос), Гачуурт (2009 оноос) зэрэг газар 5 суурин судалгааны станц байгуулж, нийт 60 гаруй байнгын дээж талбайд мониторинг судалгаа хийж байна. Булган аймгийн Хялганат, Дархан-Уул аймгийн Шарын гол сумдад мод үржүүлгийн газар байгуулж мод үржүүлэх, ойжуулах ажил, шинэ арга технологи нэвтрүүлэх судалгаа хийж байна.

Түүхэн замнал

1974 онд Ботаникийн хүрээлэн анх байгуулагдахад ургамал судлалын шинжлэх ухааны томоохон чиглэл нь Монгол орны ойн судалгаа болж байв. Иймд тус хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Геоботаник-ой судлалын сектор байгуулагдаж, 1985 онд Ойн фитоценологийн сектор гэсэн бие даасан нэгж байгуулагдаж, түүний анхны эрхлэгчээр дэд эрдэмтэн Ч.Дугаржав ажиллажээ. 2005 онд хүрээлэнгийн бүтцийн өөрчлөлтөөр “Ойн салбар” болгон өргөжүүлэн, улмаар Ойн фитоценологийн лаборатори 2015 онд Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн, 2019 онд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус лабораторид Ц.Дашзэвэг, Г.Цэдэндаш, Д.Зоёо, Ц.Цэгмэд, П.Оюунтуяа, Ц.Чулуунбаатар, О.Одгэрэл, Ц.Хонгор, Д.Эрдэнэхүлэг зэрэг эрдэмтэн, судлаачид ажиллаж байв. 

Хамт олон

Ойн фитоценологийн лаборатори


Лабораторийн эрхлэгч: Чимидням овогтой Доржсүрэн

Эрдмийн зэрэг, цол: Академич, доктор (Sc.D), профессор

Цахим хаяг: chdorj_07@yahoo.com,

Лабораторийн хамт олон

Одоо тус лаборатори академич, ШУ-ны доктор (Sc.D.) 2, доктор (Ph.D.) 2, магистр 3, бакалавр 1, нийт эрдэм шинжилгээний 8 ажилтантай.

№

Ажилтны нэрс

Зэрэг, цол

Судалгааны чиглэл

И-мэйл болон researchgate хаяг

1

Ч.Дугаржав

Доктор (Sc.D), академич

Ой-ургамалжилтын мужлал, ойн байгалийн сэргэн ургалт

https://www.researchgate.net/profile/Dugarjav_Chultem

chdugaa@yahoo.com

2

Ч.Доржсүрэн

Доктор (Sc.D), академич

Ойн сукцесс, Ойн таксаци, ойн экологи, биомасс загварчлал

chdorj_07@yahoo.com

https://www.researchgate.net/profile/Dorjsuren_Chimidnyam

3

З.Цогт

Доктор (Ph.D)

Ойн бүтэц, бүтээмж, ойн арчилгааны огтлолт

https://www.researchgate.net/profile/Zandraabal_Tsogt

ztsogt@yahoo.com

4

Ж.Түшигмаа

Доктор (Ph.D)

Нарсан ойн мод огтлолт, түймрийн дараах ойн ургамал бүлгэмдлийн өөрчлөлт, нөхөн сэргээлт

jtushigmaa@gmail.com

5

М.Ундраа

Магистр, M.Sc

Түймэр, мод огтлолтонд нэрвэгдсэн шинэсэн ойн ургамал бүлгэмдлийн өөрчлөлт, сэргэн ургалт

zuunnast@gmail.com

https://www.researchgate.net/profile/Undraa_Munkhuu

6

Т.Ариунбаатар

Магистр, M.Sc

Ой үүсгэгч үндсэн модны зүйлийн доторхи хувьсал, генетик- селекцийн онцлог, ойн үр судлал

forest.ariuka@gmail.com

https://www.researchgate.net/profile/Ariunbaatar_Tumurbaatar

7

Н.Долгор

Магистр, M.Sc

Газрын дээрхи биомассын аллометрийн тэгшитгэлийн загвар боловсруулах

dolgor.nergui0401@gmail.com

8

Б.Алтанзагас

Магистр, M.Sc

Газрын дээрхи биомассын аллометрийн тэгшитгэлийн загвар боловсруулах, ойн хөнөөлт шавьж

zagas_19@yahoo.com

9

Б.Алтансүх

Бакалавр, B.Sc

Газрын дээрхи биомассын аллометрийн тэгшитгэлийн загвар боловсруулах

Altansukh1124@gmail.co

Лабораторийн бүтээлүүд

Монгол орны ой хөвч” 5 боть, “Монгол орны шинэсэн ой, “Антропогенные сукцессии в лиственничных лесах Монголии”, БНМАУ-ын ой ургамалжилтын (М 1:1.5 сая) зураг, Монгол орны экосистем (М 1:1 сая), Монгол орны ой ургамалжлын зураг (М 1:1 сая), “Монгол улсын Үндэсний Атлас“-ын ой, ургамалжилтын зургууд, Монгол орны ой, хээрийн түймрийн аюулын зэргийн зураг (М1:1.5 сая), “Хамтын эзэмшлийн ойн менежмент“, “Ойг түймрээс хамгаалах менежмент“, Монгол орны ойг түймрээс хамгаалах, “Хангайн нурууны шинэсэн ой, байгалийн нөхөн ургалт”, “Особенности восстановления нарушенных сосновых лесов Монголии”, Modeling forests stand structures, and aboveground biomass estimation using Landsat TM imagery in Mongolia, Монгол орны ойн таксацын лавлах, Ойн нэр томъёоны товч тайлбар, “Хантайн нурууны шинэс, нарсан ойн өөрчлөгдөл”, “Завхан аймгийн ой хөвч”, Ойн нэвтэрхий толь, Монгол орны ой ургамалжил зэрэг 40 гаруй томоохон бүтээлүүдээс гадна нийт 630 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл болон нийтлэг өгүүлэл бичиж туурвин, ШБОС 2, патент 5, заавар, зөвлөмж, стандарт 20 гаруй боловсруулсан байна. Шилмүүст модны үр бэлтгэлийн байнгын талбайнуудыг тусгаарлав. Ойн суурин цэгүүдийн мод огтолсон, түймэрт шатсан 500 гаруй га талбайд үйлдвэрлэлийн туршилтаар ойжуулалт хийсэн болно. 1970-1974 онд Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн (МОХБИБЭ) бүрэлдэхүүнд Ойн хайгуул анги ажиллаж, манай орны нийт ой бүхий нутагт Ойн биогеоценологийн судалгаа явуулж байна.

Хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслүүд

· Монгол орны ойн экосистемийн хөдлөлзүй, урт хугацааны мониторинг, 2009-2011, 2012-2014

· Монгол орны ойн бүтээмж, хөдлөлзүй, 2015-2017

· Монгол орны ойн экосистемийн өсөлт, хөгжилт, биомасс, өөрчлөгдлийн урт хугацааны судалгаа 2018-2020

· Үндэсний ойн бодлого боловсруулах ба батлуулах. Ойн үндэсний хөтөлбөрийн чадавх бүрдүүлэх төсөл (PR46381), ХХААБ. 2012-2013

· Монгол орны хээр, ойт хээрийн түймрийн аюулын зэргийн зураг боловсруулах судалгаа хийх ажил, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 2014

· Монгол орны ойн доройтол, хомсдолын хүчин зүйлийн судалгаа. НҮБХХ-ийн төсөл (c_PROF-2015/007).  UNDP CO (UN-REDD+), 2015

· Estimation of above ground biomass and carbon stock in Mongolian boreal forest, GIZ, REDD+ National forest inventory in Mongolia төсөл, 2016-2017

· National Forest Inventory for degraded, deforested and poorly-stocked category forests, FAO, 2017

· Монгол орны ой ургамалжлын шинэчилсэн мужлал, зураг зохиох, 2018

· Шингэн хэлбэрийн полимер найрлага гарган авах судалгаа ба таримал ойн өсөлт хөгжилтөнд тэдгээрийн үзүүлэх нөлөө, экологи-физиологийн үнэлгээ’’сэдэвт ШУГХ/БЕ/-2017/07 төсөл, 2017-2018

· Заг модны биомассын судалгаа, НҮБ-ийн ХХААБ, Ойн хомсдол, доройтлоос үүссэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөр,  (UNJP/MON/013/UNJ), 2018

Гадаад хамтын ажиллагаа

ОХУ-ын ШУА-ийн В.Л. Комаровын нэрэмжит Ботаникийн хүрээлэн, А.Н. Серецовын нэрэмжит Экологи Эволюцийн хүрээлэн, ШУА-ийн Сибирийн салбарын В.Н. Сукачёвын нэрэмжит Ойн хүрээлэн, Санкт-Петербургийн Ойн академи, Японы Тохугийн их сургууль, Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедиц, Беларусын ШУ-ийн үндэсний академийн Ойн хүрээлэнтэй хамтын ажиллагаатай.