Ургамлын ангилалзүй, филогенетикийн лаборатори
Судалгааны чиглэл
Монгол орны ургамлын ангилалзүйн судалгааг томоохон таксон, тэдгээрийн төрөл, зүйлүүдийг онцгойлон судлах, тэдгээрийн ангиллын системүүдийг боловсруулах, мөөгний болон ургамлын аймгийн зүйлийн бүрдлийг илрүүлэх, гарал үүслийг тогтоох, бага судлагдсан бүс нутаг болон тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн ургамлын аймгийн төрөл, зүйлийн бүрдлийг шинэчлэн тогтоох, тэдгээрийн тархац-байршил, олон янз байдлыг тодорхойлох, хамгааллын асуудал, тэдгээрийн статусыг /унаган ба завсрын унаган, үлдвэр хийгээд нэн ховор ба ховор/ нарийвчлан үнэлэн тогтоох, Улаан ном, Улаан дансанд орсон зүйлүүд, усны болон харь зүйл зэрэг бүлгүүдийг тусгайлан судалж байна.
Ургамлын ангилалзүйн судалгаа - Монгол орны ургамлын аймгийн ангилалзүйн судалгаагаар ургамлын үндсэн шинжийг тодорхойлон бичихээс эхлүүлэн тэдгээрийн нэр, нэршил, ангилал, филогений асуудлыг судлаж байна.
Химо-ангилалзүйн судалгаа – Уламжлалт морфлогийн ангилалзүйн судалгаанаас гадна ургамлын бүлгүүдийн био-найрлага, онцлогыг тодорхойлон судлах чиглэлийг мөн эхлүүлээд байна.
Мөөгний аймгийн дээд мөөгийн молекул генетикийн судалгаа – Дээд мөөгний ангилалзүйн судлагаанд молекул генетикийн орчин үеийн аргыг хэрэглэх ажлыг мөн эхлүүлээд байна.
Ургамлын аймгийн судалгаа – Монгол орны ургамлын зүйлийн олон янз байдал, бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн тархалтын зүй тогтлыг улсын хэмжээнд болон тодорхой бүс нутгийн хэмжээнд экологийн орчин нөхцөлтэй нь уялдуулан нарийвчлан судалж байна.
Төрөл, зүйлийн хамгааллын статусын судалгаа – Монгол орны ховор, нэн ховор зүйл ургамал, мөөг болон унаган, завсрын унаган, үлдвэр ургамлууд болон харь зүйл ургамал зэрэг тусгайлсан бүлгүүдийг судалж байна.
Этно-ботаникийн судалгаа – Аливаа ургамлын нутгийн нэршил болон тэдгээрийн шинжлэх ухааны нэршил зэргийг уялдуулан ард түмний уламжлалт мэдлэг, мэдээлэл, тэдгээр ургамлын хэрэглээ зэргийг судлах ажлыг эхлүүлээд байна.
Түүхэн замнал
1961 онд ШУА байгуулагдахад тэр үеийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ургамал судлалын тасаг байгуулагдсанаар лабораторийн анхны суурь тавигдаж, дараа нь 1965 онд Биологийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Ургамлын ангилалзүй” тасаг үүссэн түүхтэй. 1974 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэн бие даан үүсэхэд “Ургамлын ангилалзүйн” сектор болон өргөжиж эрхлэгчээр нь доктор Ч.Санчир ажилласан байна. Тухайн үед секторын бүрэлдэхүүнд Н.Өлзийхутаг, Ө.Цогт нар болон эрдэм шинжилгээний дэд ажилтан, Э.Ганболд, Ц.Цэгмэд, дадлагажигч ажилтан Ш.Дариймаа, туслах ажилтан П.Цэплээ нар ажиллаж байжээ.
Сүүлд 2010 онд Ботаникийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхэд тус лаборатори нь “Ургамлын аймаг, ангилалзүйн салбар” болон өргөжсөн билээ.
Ургамлын аймаг, ангилалзүйн лабораториас өнгөрсөн хугацаанд Монголын ШУА ба ОХУ-ын Петрийн нэрэмжит Шинжлэх Ухаан, Урлагийн Академийн Академич 1, ШУ-ны гавъяат – 1, ШУ-ны тэргүүлэх ажилтан – 10, Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) - 7, Биологийн ухааны доктор (Ph.D.) - 11, магистр - 10 төрсөн ба өдгөө аспирантурт гадаадад - 3 (БНХАУ, Польш), дотоодод - 4 суралцаж байна.
Өдгөө тус лаборатори нь доктор (Ph.D.) 3, докторант 7, магистр 1, туслах ажилтан 1, нийт 14 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Лабораторийн бүтээлүүд
Тус лабораторийн хамт олон 40 гаруй жилийн хугацаанд нэгэн сэдэвт бүтээл 31, ном товхимол, сурах бичиг 123, эрдэм шинжилгээний өгүүлэл 832 /үүнээс гадаадад 130 гаруй/, нийтлэг өгүүлэл 250 гаруйг бичиж, шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээ 3, зохиогчийн эрхийн гэрчилгээ 6, атлас 3, стандарт 12, заавар зөвлөмж 20 гаруйг боловсруулан олны хүртээл болгосон байна.
Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн 2014-2020 онуудад хэвлэгдсэн
ном бүтээлийн танилцуулга
1. Conspectus of the vascular plants of Mongolia (2014 он)
Тодорхойлолт: Эл бүтээлд өдгөө Монгол орны ургамлын аймагт 3 дэд аймгийн (Ойм, Нүцгэн үртэн, Далд үртэн) 5 хүрээнд багтах 14 ангийн 39 багийн 112 овгийн 683 төрөлд хамаарах 3127 зүйл, дэд зүйл (131 дэд зүйл) гуурст дээд ургамал бүртгэгдэж, тэдгээрийн нэршил, ангилал, тархалт, хамгааллын статус зэрэг холбогдох мэдээллүүдийг багтаасан байна. Түүнчлэн И.А. Губановын бичсэн (1996) “Монголын ургамлын аймгийн товч бүртгэлээс хойш Монголын ургамлын аймагт шинээр 1 овог, 21 төрөл, 412 зүйл, дэд зүйлийг нэмсэн төдийгүй 62 төрөл, 480 орчим зүйлд нэрлэлийн өөрчлөлт орж, 1250 орчим зүйлийн тархалтын 2700 орчим шинэ нутаг цэгийг илрүүлжээ.
Баталгаажилт: ISBN 978-99973-0356-1.
Зохиогч: М.Ургамал, Б.Оюунцэцэг, Д.Нямбаяр, Ч.Дуламсүрэн.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. МУИС-ийн Биологийн тэнхим.
2. The Handbook for Traditional Knowledge on Biological
Resources Vol. 01 Mongolia (2015 он)
Тодорхойлолт: The handbook includes information on traditional knowledge of 300 species of Mongolian biological resources. I believe the pictures, species information and relevant traditional knowledge and patent information will be used effectively. Mongolian and Korean researchers were organized field research on biological resource in Mongolia in summer 2015, and were presented this book like results of their joint study. This book included description, distribution, habitat, parts used, traditional usage, reference and photos of 250 species of vascular plants, 30 species of mushrooms, 20 species of insects.
Баталгаажилт: ISBN 978-89-6811-202-7 (93470).
Зохиогч: Urgamal Magsar, Ohseok Kwon, Bayartogtokh Badamdorj, Kherlenchimeg Nyamsuren, Tuvshintogtokh Indree, Batkhuu Nyam-Osor, Munkh-Erdene Tovuudorj, Solongo Khadbaatar, Oyuntsetseg Batlai, Youngho Cho, Jae Hong Pak, Myeoung Cheol Kim, Seoungho Choi, Hyunjun Kang, Khureltsetseg Lkhagvadorj.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. Ministry of Environment, National Institute of Biological Resources, Korea.
3. “Монголын ургамлын аймаг” (2015 он)
1-р дэвтэр (Huperziaceae – Ephedraceae)
Тодорхойлолт: "Монголын ургамлын аймаг" цуврал бүтээлийн 1-р дэвтэрт Монгол орны ургамлын аймаг, ургамалжил болон ургамал-газарзүйн мужлалын тойм, газарзүйн нэр томъёо, гуурст дээд ургамлын хүрээ болон нийт овгуудыг таних түлхүүр Huperziaceae - Ephedraceae хүртэлх 19 овгийн 29 төрөлд багтах нийт 69 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархац, тайлбар зүүлт зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан. (56 зүйл ургамлын бүтцийн зураг, 47 зүйлийн тархалтын цэгэн картыг хавсаргав).
Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1.
Зохиогч: Н.Өлзийхутаг, Ш.Дариймаа, Э.Ганболд, Д.Нямбаяр, М.Ургамал, Д.Зүмбэрэлмаа, Ө.Энхмаа.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
4. Important plants of East Asia I. (2015 он)
(plants tell stories)
Тодорхойлолт: The consist 100 important species stories of East Asia. Six member institutions from five countries (Botanical Garden-Institute of Russia, FFPRI of Japan, Institute of Applied Ecology of China, South China Botanical Garden, National University of Mongolia, and Korea National Arboretum) expressed sympathy and joined into EABCN.
Contributing authors (in alphabetical order):
Nyam-Osor Batkhuu, Badamdorj Bayartogtokh, Wei Cao, Kae Sun Chang, Chien-Fan Chen, Yong Chan Cho, Hyeok Jae Choi, Gyu Young Chung, Kyong Sook Chung, V. Gundegmaa, Hongwen Huang, Yao-Moan Huang, Yonghuan Jin, Jong Bin Jung, Su Young Jung, Takayuki Kawahara, Dai Koide, Pavel V. Krestov, Hye Jin Kwon, Jingping Liao, Katsuhiro Nakao, Dashzeveg Nyambayar, Seung Hwan Oh, Haruka Ohashi, Batlai Oyuntsetseg, Seong Won Son, Nobuyuki Tanaka, Ikutaro Tsuyama, R. Tungalag, Indree Tuvshintogtokh, Magsar Urgamal.
Баталгаажилт: ISBN 978-89-97450-62-6 (96480).
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхим. East Asia Biodiversity Conservation Network (EABCN).
5. Important plants of East Asia II. (2016 он)
(Endemic plants stories)
Тодорхойлолт: The consist 100 endemic species stories of East Asia. Six member institutions from five countries (Botanical Garden-Institute of Russia, FFPRI of Japan, Institute of Applied Ecology of China, South China Botanical Garden, National University of Mongolia, and Korea National Arboretum) expressed sympathy and joined into EABCN.
Contributing authors (in alphabetical order):
Badamdorj Bayartogtokh, Batlai Oyuntsetseg, Bazarragchaa Badamtsetseg, Young Chan Cho, Hyeok, Jae Choi, Gyu Young Chung, Kyong-Sook Chung, Dagdan Suran, Dai Koide, Dashzeveg Nyambayar, Dulamtseren Enkhbileg, Elena Pimenova, Haruka Ohashi, Ikutaro Tsuyama, Indree Tuvshintogtokh, Yonghuan Jin, Katsuhiro Nakao, Katsunori Nakamura, Dong Kap Kim, In Sik Kim, Hye Jin Kwon, Cheul Ho Lee, Jung Hyun Lee, Magsar Urgamal, Marina Koldaeva, Ning Zulin, Nobuyuki Tanaka, Nyam-Osor Batkhuu, Pavel Krestov, Radnaakhand Tungalag, Roman Doudkin, Svetlana Nesterova, Takayuki Kawahara, Tetsuya Matsui, Valentina Kalinkina, Vanjil Gundegmaa, Vyacheslav Barkalov, Cao Wei, Yu Qianxia.
Баталгаажилт: ISBN 978-89-97450-29-9 (96480).
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхим. East Asia Biodiversity Conservation Network (EABCN).
6. The Handbook for Traditional Knowledge on Biological Resources. (2016 он) volume 2.
(Mongolia, The People`s Republic of China, Brunei Darussalam, Kingdom of Cambodia)
Тодорхойлолт: The handbook includes information on traditional knowledge of 96 species of Mongolian plant resources. Mongolian and Korean researchers were organized field research on biological resource in Mongolia in summer 2016, and were presented this book like results of their joint study. This book included description, distribution, habitat, parts used, traditional usage, reference and photos of 96 species of vascular plants.
Баталгаажилт: ISBN 978-89-6811-255-3 (93470).
Зохиогч: Urgamal Magsar, Ohseok Kwon, Kherlenchimeg Nyamsuren, Munkh-Erdene Tovuudorj, Solongo Khadbaatar.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. Ministry of Environment, National Institute of Biological Resources, Korea.
7. “Монгол орны мөөгийн зурагт лавлах” (2016 он)
Тодорхойлолт: Энэхүү бүтээлд 61 зүйлийн хүнсний мөөг, 65 зүйл хүнсэнд хэрэглэгдэхгүй мөөг багтсан ба хүчтэй хордуулдаг 4 зүйл буюу нийт2 хүрээ 3 ангийн 5 багт хамаарах 130 зүйл мөөгийн латин, монгол нэр, өнгөт фото зураг, зүйл бүрийн ойллого, ургах орчны фото зураг, тархацын зураг хүнсний ба хортой өөгийг ялгах тэмдэглэгээ, ургах хугацаа гэсэн мэдээллүүдийг орууллаа.
Баталгаажилт: ISBN 978-99978-4-026-4
Зохиогч: Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
8. “Монголын ургамлын аймаг” 14a дэвтэр (2014 он)
(Asteraceae)
Тодорхойлолт: "Монголын ургамлын аймаг" цуврал бүтээлийн 14а дэвтэрт Голгэсэртэн овгийн 2 дэд овог, 4 триб, 7 дэд трибийн 35 төрөлд багтах 208 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархац, тайлбар зүүлт зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан. (99 зүйл ургамлын бүтцийн зураг, 129 зүйлийн тархалтын цэгэн картыг хавсаргав).
Баталгаажилт: ISBN 978-99929-78-15-5.
Зохиогч: Ш.Дариймаа.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
9. Монгол орны цэцэгт ургамлын ертөнц – II (хос талт үртэн).
Танин мэдэхүйн цуврал (2016он)
Тодорхойлолт: Байгаль орчныг хайрлан хамгаалах, түүний нөөц баялгийг зүй зохистой ашиглах, жам ёсны нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж үлдээх хүслээр энэхүү товхимолд Монгол орны байгалийн цэцэгт ургамлын ертөнц, түүний төрөл зүйл, олон янз байдал, нөөц баялаг, түүнчлэн нэн ховор, ховор ургамлын статус, хийгээд унаган, завсрын унаган ба үлдэц ургамлуудын тухай сонирхолтой талаас нь хялбаршуулан бичиж, тэдгээрийг ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилго агуулсан болно. Хэрвээ ухаалаг зохистой хэрэглээг бий болгож чадвал өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг амьд байгалийн эх булаг болсон ногоон тэр дундаа цэцэгт ургамлын ертөнцийн өгөөж, үр шим хэзээд ч шавхагдашгүй билээ.
Зохиогч: М.Ургамал, Ц.Батцэрэн, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго.
Баталгаажилт: ISBN 99929-3-237-6.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
10. Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал (2016 он)
(Танин мэдэхүйн цуврал - 18)
Тодорхойлолт: Энэхүү ШУ-ны хялбаршуулсан товхимлыг ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагчдад эх орныхоо байгалийн цэцэгт ургамал, тэдгээрийн төрөл зүйл, олон янз байдал, сонин хачинг танин мэдэхэд нь зориулан гаргав. Монгол оронд ургамлын хамгааллын талаар ямар ямар бодлогын баримт бичиг байдаг, үүнд хэд хичнээн, ямар ямар ургамлыг, яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг ургамал судлалын хичээл үздэг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас дунд ангийн сурагчдад маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр тусгаж өгсөнд түүний танин мэдэхүйн ач холбогдол оршиж байна.
Дэлхий нийтийг хамарсан дулаарал, хуурайшил явагдаж буй өнөө үед байгаль орчин, ногоон ургамал, цэцэрлэгт хүрээлэн, хотын ногоон бүсийг хайрлан хамгаалах, арчлах, зөв ашиглах тухай бага наснаас нь ойлгуулж, төлөвшүүлэх, өөрсдийн амьдралд хэрэгжүүлэхэд ихээхэн ач тустай бүтээл болсныг тэмдэглье.
Зохиогч: М.Ургамал, Х.Солонго.
Баталгаажилт: ISBN 99929-3-237-6.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
11. “Useful flowering plants in Mongolia” (2016 он)
Тодорхойлолт: Энэ удаад бид ашигт болон хэрэглээ өндөртэй 40 овог, 99 төрлийн 150 зүйл эмийн, бэлчээрийн, хүнсний, техникийн ургамлыг сонгон авч энэхүү бүтээлийг туурвисан болно.
Баталгаажилт: ISBN 978-89-6709-070-8.
Зохиогч: Ganbold et al.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. Korea Research Institute of Bioscience & Biotechnology. Mongolian Museum of Natural History. Green Taiga Institute non government orgaization.
12. “Overseas Useful Biological Resources II – Cambodia, Mongolia” (2017 он)
Тодорхойлолт: As a part of those efforts, in 2017, the NIBR published “Overseas Useful Biological Resources II – Cambodia, Mongolia” a_er securing and conducting e_cacy screening of 112 species in Cambodia and Mongolia.
Баталгаажилт: ISBN 978-89-6811-279-9 94470.
Зохиогч: Suh, Min Hwan, Kyoung-Hee Oh, Jae-Shin Kang, Chang-Woo Hyun, Jaeho Lee, Mi-Jeong Jeon, Eunhwa Yoo, Ayoung Shin, Sunhye Oh, Yu-Jin Park, Seong-Hyun Cho, Jae Hong Park, Magsar Urgamal.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. Ministry of Environment, National Institute of Biological Resources, Korea.
13. “Atlas of the Endemic Vascular Plants of Mongolia” (2017 он)
Тодорхойлолт: Монгол орны унаган ургамлын зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, статусын талаарх судалгааны үр дүнг багтсан ба эдүгээ Монгол орны гуурст ургамлын аймаг дахь нийт 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл унаган ургамлын шинжлэх ухааны болон монгол нэршил, зүйл тус бүрийн тархац, амьдралын хэлбэр, ургах орчин, тип цуглуулгын мэдээлэл зэргийг зургийн хамт оруулсан.
Монгол орны нийт унаган ургамлын 25 зүйл буюу 20.8 хувь нь эртний гаралтай, 95 зүйл буюу 79.2 хувь нь залуу унаган зүйл юм. Монгол орны унаган ургамлын хамгааллын статусын хувьд авч үзэхэд нэн ховор (VR) 8 зүйл, ховор (R) 27 зүйл, үлдвэр (RL) 3 зүйл, Улаан номонд (RB) орсон 20 зүйл, харин Улаан дансны (IUCN) дараах зэрэглэлд нийт 8 зүйл орсноос устаж байгаа (CR) 1 зүйл, устаж болзошгүй (EN) 1 зүйл, эмзэг (VU) 4 зүйл, мэдээлэл дутмаг (DD) 2 зүйл тус тус багтжээ.
Баталгаажилт: ISBN 978-99978-1-307-7.
Зохиогч: М.Ургамал, Б.Оюунцэцэг.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори. МУИС-ийн Биологийн тэнхим.
14. “Conspectus of the higher Fungi of Mongolia” (2017 он)
Тодорхойлолт: Энэхүү бүтээлд нийт 2 хүрээ, 7 анги, 20 баг, 60 овог, 150 төрөл, 594 зүйл дээд мөөгийн бүртгэл багтсан байна.
Баталгаажилт: ISBN 978-99978-1-984-0.
Зохиогч: Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
15. “Photo guide to lichens of Mongolia” (2017 он)
Тодорхойлолт: Энэхүү зурагт лавлах бүтээлд 210 зүйл хагийн лавлах анхдагч материалыг толилуулахын зэрэгцээ тэдгээрийн зарим нэршилд сүүлийн үед баримталж буй номенклатур нэршлийг оноож өглөө. Эдгээр цөөн тооны хагаар төлөөлүүлэн хаг биотын янз байдал, гадаад морфологи төрхийг 16/4 дахин өсгөн буулган авч баримтжуулан байгаль судлаач, оюутан залуус, сонирхогч олон нийтэд түгээн дэлгэрүүлж буй юм.
Баталгаажилт: ISBN 978-99978-1-863-8.
Зохиогч: О.Энхтуяа, С.Жавхлан.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
16. “Монголын ургамлын аймаг” 14б дэвтэр (2017 он)(Asteraceae)
Тодорхойлолт: Уг дэвтэрт Asteraceae овогт хамаарах 1 дэд овог, 6 триб, 8 дэд триб, 39 төрлийн 144 зүйл ургамлын овог, төрлийн ойллого, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйлийн ойллого, ургах орчин, ерөнхий тархац, цэгэн тархац, 80 орчим зургийн хамтаар оруулсан, ажлын үр дүнд Монгол орны ургамлын аймагт 10-аад төрлийн 30 гаруй зүйл шинээр бүртгэсний дээр 60 гаруй тархацын шинэ цэгийг нэмсэн юм.
Баталгаажилт: ISBN 978-99929-78-15-5.
Зохиогч: Ш.Дариймаа, Н. Саруул
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
17. “Species Catalogue of Rare and Threatened Vascular
Plants of Mongolia” (2018 он)
(Монгол орны гуурст ургамлын ховор, ховордож буй эмзэг зүйлүүдийн лавлах)
Тодорхойлолт: Энэхүү каталогид тодорхой шалгууруудын дагуу сонгогдсон 96 овгийн 456 төрөлд хамаарах нийт 1472 зүйл (үүнээс 59 дэд зүйл) гуурст ургамал багтсан бөгөөд эдгээр нь нэн ховор, ховор, ховордож буй эмзэг зүйлүүд тул цаашид онцгой анхааралдаа авч тэдгээрийн ховордлын статусыг нэн түрүүн үнэлэх шаардлагатай гэж үзсэн.
Тухайлбал, зүйлийн жагсаалтад ДБХХ-ны Улаан дансны (IUCN Red List) аргачлалаар үнэлэгдсэн дэлхийн (Global) хэмжээнд 178 зүйл, бүс нутаг болон үндэсний хэмжээнд (Regional and National) 427 зүйл, Монгол улсын “Байгалийн ургамлын тухай хууль”-ийн хавсралтад орсон нэн ховор 128 зүйл, ховор 332 зүйл, Улаан ном (2013)-д багтсан 134 зүйл, CITES-ийн хавсралтад орсон 8 зүйл, унаган 120 зүйл, завсрын унаган 532 зүйл, усны 186 зүйл, уур амьсгалийн өөрчлөлтөд эмзэг 484 зүйл, өндөр уулын 418 зүйл, Монгол орны ургамал-газарзүйн зөвхөн ганц тойрогт тархдаг 618 зүйл, үлдвэр 70 зүйл, хэт ашиглалтын улмаас өртөгдөн хөнөөгдөж байгаа 54 зүйл тус тус хамрагдсан.
Баталгаажилт: ISBN 978-99978-2-631-2.
Зохиогч: М.Ургамал
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори
.
18. “The conspectus of Algae in Mongolia” (2018 он)
(Монгол орны замгийн бүртгэл бичиг)
Тодорхойлолт: Энэхүү бүртгэл бичигт 8 хүрээний 20 ангид багтах нийт 793 зүйл, дэд зүйл замаг багтсан бөгөөд эдгээрийн шинжлэх ухааны болон адилцах нэрс, тархалт, ургах орчны талаар зүйл бүрт мэдээллийг оруулсан байна.
Баталгаажилт: ISBN 978-99978-2-955-9.
Зохиогч: Ц.Бөхчулуун, Т.Байгал-Амар.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
19. “Монгол орны тарималжуулах шаардлагатай ургамлын
төрөл зүйлүүд (зөвлөмж)” (2018 он)
Тодорхойлолт: Эм тан, хүнс, гоо сайханд өргөн хэрэглэгддэг ургамлын бидний гаргасан жагсаалтанд 56 овгийн 147 төрөлд багтах нийт 242 зүйл бүртгэгдсэнээс эрэлт хэрэгцээ өндөртэй боловч бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай 18 овгийн 26 төрөлд багтах 28 зүйл ургамлыг илрүүлж энэхүү зөвлөмжинд багтаав. Үүнд нэн ховор 6 зүйл, ховор 4 зүйл, унаган 1 зүйл, завсрын унаган 3 зүйл, үлдвэр 5 зүйл, Улаан номонд орсон 9 зүйл, Улаан дансны үнэлгээтэй 7 зүйл, CITES-ийн хавсралтанд багтсан 1 зүйл тус тус орсон байна.
Баталгаажилт: “Бемби сан” ХКК. “ХОС УРГАМАЛ” ТББ. УБ. 2018.
Боловсруулсан: М.Ургамал
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори, ”хос ургамал” ТББ.
20. “Монгол орны Өртөгдөн хөнөөгдөж буй ургамлын
төрөл зүйлүүд (зөвлөмж)” (2018 он)
Тодорхойлолт: Уламжлалт эм тан, хүнс, гоо сайханд өргөн хэрэглэгддэг ургамлын бидний гаргасан жагсаалтанд 56 овгийн 147 төрөлд багтах нийт 242 зүйл бүртгэгдсэнээс байгальд нөөцгүй, гадаадын зах зээлд өртсөн, түүж бэлтгэн зөөгдөж буй хулгайн бизнест автсан өртөгдөн хөнөөгдөж буй 19 овгийн 24 төрөлд багтах 27 зүйл ургамлыг илрүүлж энэхүү зөвлөмжинд багтаалаа. Үүнд нэн ховор 12 зүйл, ховор 11 зүйл, унаган 1 зүйл, завсрын унаган 3 зүйл, үлдвэр 5 зүйл, Улаан номонд орсон 13 зүйл, Улаан дансны үнэлгээтэй 15 зүйл, SITES-ийн хавсралтанд орсон 1 зүйл тус тус орсон байна. Цаашид ургамлын төрөл, зүйл уг жагсаалтанд нэмэгдэхийг үгүйсгэхгүй (тухайлбал хуш самар гэх мэт).
Баталгаажилт: “Бемби сан” ХКК. УБ. 2018
Боловсруулсан: М.Ургамал
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
21. “Field guide to Alpine flowers of Mongolian Altai” (2018 он)
(Монгол алтайн өндөр уулсын цэцэг)
Тодорхойлолт: “Field Guide to Alpine Flowers of Mongolian Altai” хэмээх Монгол Алтайн өндөр уулсын ургамлын аймгийн цэцэгс бүтээл туурвин хэвлүүлсэн бөгөөд уг бүтээлд нийт 60 овгийн 202 төрлийн 560 зүйл ургамлыг бүртгэж, 270 зүйл ургамал тус бүрийн нэршил, амин хэлбэр, ургамалзүйн шинж, цэцэглэх болон үрлэх хугацаа, ургах орчин, тархац, ховордлын статусын мэдээллийг фото зургийн хамт багтаасан байна.
Баталгаажилт: ISBN 978-99978-3-431-7.
Зохиогч: В.Гүндэгмаа, Т.Мөнх-Эрдэнэ.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУБИС-ийн Математик-Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим.
22. Монгол оРнЫ УРгаМлЫн Улаан данс /Хоёрдугаар цуврал/ (2019 он)
Тодорхойлолт: Энэ удаа Улаан дансны бүс нутгийн үнэлгээнд Монгол оронд ховор тархсан гуурст 489 зүйл, хөвд 15 зүйл, замаг 40 зүйл, мөөг 34 зүйл, хаг 32 зүйл буюу нийт 610 зүйл ургамал хамрагдав. Улаан дансны энэхүү үнэлгээгээр Монгол орны нийт 610 зүйл ургамлын статусыг үнэлэхэд 44 зүйл (7.2%) нь бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” (CR), 149 (24.4%) нь “Устаж болзошгүй“ (EN); 214 (35.1%) нь “Эмзэг” (VU) буюу ховордлын зэрэглэлтэй; мөн 90 (14.7%) нь “Ховордож болзошгүй” (NT); 48 (7.9%) нь “Анхааралд өртөхөөргүй” (LC); 60 (9.8%) нь “Мэдээлэл дутмаг“ (DD); 5 (0.8%) нь “Үнэлэх боломжгүй” (NA) гэх ховордлын бус зэрэглэлд тус тус багтсан.
Үнэлгээний үр дүнд Монгол орны “Нэн ховор” ургамлын жагсаалтад “Устаж байгаа” зэрэглэлээр үнэлэгдсэн (2011 онд үнэлсэн 16 зүйл, 2018 онд үнэлсэн 31 зүйл) 47 зүйл гуурст ургамал, 11 зүйл хөвд, 5 зүйл замаг, 4 зүйл хаг, 3 зүйл мөөг, мөн “Устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн (2011 онд үнэлэгдсэн 39 зүйл, 2018 онд үнэлэгдсэн 109 зүйл) 148 зүйл гуурст ургамал, 4 зүйл хөвд, 12 зүйл замаг, 14 зүйл хаг, 4 зүйл мөөгийн хамт нийт 248 зүйл (195 зүйл гуурст болон 53 зүйл гуурсгүй) багтсан бөгөөд харин “Ховор” ургамлын жагсаалтад “Эмзэг” зэрэглэлээр үнэлэгдсэн (2011 онд үнэлсэн 55 зүйл, 2018 онд үнэлсэн 164 зүйл) 219 зүйл гуурст ургамал, түүнчлэн 4 зүйл хөвд, 18 зүйл замаг, 14 зүйл хаг, 14 зүйл мөөгийн хамт нийт 267 зүйл (гуурст 217 зүйл, гуурсгүй 50 зүйл) оруулахаар дэвшүүлсэн байна.
Баталгаажилт: ISBN 978-9919-9518-3-2.
Эмхэтгэсэн: М.Ургамал, Б.Оюунцэцэг, Р.Тунгалаг, В.Гүндэгмаа, Ч.Оюундарь, Ц.Цэрэндулам, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго (Гуурст ургамал), Э.Энхжаргал (Хөвд), Ц.Бөхчулуун (Замаг), Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар (Мөөг), О.Энхтуяа, С.Жавхлан (Хаг), С.Гомбобаатар, М.Ургамал, Н.Хэрлэнчимэг (Ерөнхий бүлэг)
Хянан тохиолдуулсан: Ц.Цэндээхүү, Ц.Жамсран, С.Гомбобаатар, Д.Суран.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
23. МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: уРГАМАЛ, МөөГ, БИчИЛ БИетНИЙ
ЗүЙЛИЙН жАГсААЛт /ДЭД БОтЬ/ (2019 он)
Тодорхойлолт: Ботаникчид гуурст ургамлын бүхий л зүйл, гуурсгүй ургамлын болон мөөгний зарим зүйлийн латин, монгол нэрийн жагсаалтыг хянах, монгол нэрийг өөрчлөх, шинээр оноох ажлыг Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Улсын Нэр Томьёоны Комиссын Байгалийн Ухааны Салбар Зөвлөл зэрэг хэл шинжлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулсны дүнд байгаль хамгааллын бодлого, эрх зүйд цаашид ашиглахад нийцтэй ургамлын монгол нэрийг эцэслэн гаргалаа.
Энэ бүтээлд Монгол оронд одоогоор бүртгэгдсэн гуурст ургамлын 3,163 зүйл, хөвдийн 570 зүйл, замгийн 2,248 зүйл, мөөгний 630 зүйл, хагийн 1,069 зүйл, бичил биетний 241 төрөл багтсан. Зүйл бүрт монгол нэрийг оноох судлаачдын ажлыг санхүүгийн хувьд дэмжих нь чухал байна.
Баталгаажилт: ISBN 978-9919-9518-2-5.
Эмхэтгэсэн: М.Ургамал, Б.Оюунцэцэг (Гуурст ургамал), Э.Энхжаргал (Хөвд), Ц.Бөхчулуун (Замаг), Н.Хэрлэнчимэг ба Р.Сүнжидмаа (Мөөг), О.Энхтуяа (Хаг), Ж.Энх-Амгалан (Бичил биетэн)
Хянан тохиолдуулсан: С.Гомбобаатар, Д.Суран, Н.Сонинхишиг, Б.Батжаргал, Р.Сүнжидмаа, Г.Гэрэлмаа
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
24. Medicinal Plants of the Mongolian Gobi Desert (2019 он)
Тодорхойлолт: According to Memorandum of Understanding between the National Institute of Biological Resources, the Ministry of Environment, the Republic of Korea and Mongolian Academy of Sciences, Mongolia on cooperation concerning biological resources and information, and Nagoya protocol on Conservation on Biological Diversity, are making joint study of biological resources of Mongolia. Mongolian and Korean researchers were organized field research on biological resource in Mongolia in 2017-2019, and were presented this book like results of their joint study. This book included description, distribution, habitat, used parts, traditional usage, reference and photos of 345 species of vascular medicinal plants in Gobi Desert of Mongolia and I don’t doubt that this book will be insert mite in the knowledge of biological resources.
Баталгаажилт:
Эмхэтгэсэн: М.Ургамал, В.Гүндэгмаа, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Эрдэнэтуяа
Байгууллага: Published jointly by National Institute of Biological Resources (NIBR), Republic of Korea Kyungpook National University (KNU), Republic of Korea Botanic Garden and Research Institute (BGRI), Mongolian Academy of Sciences (MAS), Mongolia.
25. “Монголын ургамлын аймаг” 12-р дэвтэр (2020 он)
(Amaranthaceae)
Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 12-р дэвтэрт Amaranthaceae Juss. – Гагадайтан овгийн 29 төрөлд багтах 102 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (71 зүйл ургамлын бүтцийн 19 зураг, 35 зүйл ургамлын тархалтын цэгэн 35 картыг хавсаргав).
Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1.
Зохиогч: Р.Тунгалаг.
Ерөнхий редактор: М.Ургамал
Дугаарын редактор: Ч.Дуламсүрэн
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
26. “Монголын ургамлын аймаг” 4-р дэвтэр (2020 он)
(Ceratophyllaceae–Zygophyllaceae)
Тодорхойлолт: “Монголын ургамлын аймаг” цуврал бүтээлийн 4-р дэвтэрт 11 овгийн 28 төрөлд багтах нийт 109 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин, монгол орны хэмжээнд болон ерөнхий тархалт, статус бүхий тэмдэглэл зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг багтаасан (87 зүйл ургамлын бие бүтцийн 39 зураг, 99 зүйл ургамлын тархалтын цэгэн 99 картыг хавсаргав). Энэхүү дэвтэрт 33 зүйл ургамлын 15 тойрогт тархацын шинэ 44 цэгийг анх тэмдэглэв.
Баталгаажилт: ISBN 978-99962-3-829-1.
Зохиогчид: М.Ургамал, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго, В.Гүндэгмаа, Н.Амартүвшин, Г.Алтанцэцэг
Ерөнхий редактор: М.Ургамал
Дугаарын редактор: Б.Оюунцэцэг
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон МУИС-ийн Биологийн тэнхим.
Хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслүүд
Суурь судлагааны төсөлт ажлууд
“Монгол орны дээд, доод ургамлын аймаг, ангилалзүй, түүхэн хөгжил (эволюци) бүтэц бүрэлдэхүүн, олон янз байдал - I” // 2008-2010 он.
“Монгол орны дээд, доод ургамлын аймаг, ангилалзүй, түүхэн хөгжил (эволюци) бүтэц бүрэлдэхүүн, олон янз байдал - II” // 2011-2013 он.
“Монгол орны ургамлын аймгийн томоохон зарим бүлгүүдийн зүйлийн бүрдэл, популяцийн фенетикийн судалгаа” // 2014-2016 он.
“Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны ургамлын аймагт нөлөөлөх нь” // 2017-2019 он. Төслийн удирдагч, доктор М.Ургамал.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд
“Говийн бэлчээр” төсөл // 2006-2009 онд АНУ-ын Мерси Кор, Монгол Олон улсын байгууллагатай хамтарсан
“Mongolian LEWS” төсөл // 2009-2011 онд АНУ-ын Мерси Кор, Монгол Олон улсын байгууллагатай хамтарсан
“Уламжлалт мэдлэг” эмийн ургамлын тархацын судалгаа // 2015-2016 он. БНСУ-ын Үндэсний Биологийн нөөцийн хүрээлэнтэй хамтарсан судалгаа
“Уламжлалт мэдлэг – Говийн бүс” эмийн ургамлын тархацын судалгаа // 2017-2019 он. БНСУ-ын Үндэсний Биологийн нөөцийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд
“Уур амьсгал бэлчээрт нөлөөлөх хандлага” төсөл // 2018-2021 он. БНСУ-ын Кангвон их сургуультай хамтарсан судалгаа
“Малчдын Уламжлалт мэдлэгийн этноботаникийн судалгаа” // 2019-2025 он. Унгар улсын ШУА-ийн Экологийн судалгааны төвтэй хамтарсан
Гадаад хамтын ажиллагаа
Манай лаборатори нь Монгол-Оросын Хамтарсан Иж Бүрэн Биологийн Экспедици (МОХБИБЭ)- үүссэн цагаас эхлэн өнөөг хүртэл хамтын судалгааг гүйцэтгэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Польш, Унгар зэрэг гадаад улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх болон тухайн чиглэлээр мөн ахисан шатны сургалтанд дээрх орнуудад суралцаж байна.