Үндсэн агуулга руу

Судалгаа

Ургамалжлын экологи, ургамлын эдийн засгийн лаборатори

Судалгааны чиглэл

Ургамалжлын урт хугацааны мониторинг: 

Ургамалжлын урт хугацааны мониторинг судалгааг анх 1982 оноос Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сууринд явуулж эхэлсэн ба 2009 оноос одоог хүртэл 3 суурин, 4 ургамал бүлгэмдэлд тасралтгүй явуулж байна. Үүнд ургамал бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн, арви, тусгагийн бүрхэц, ургац, ургамлын хөгжлийн үе шатууд, ценопопуляцийн насны бүтцийг мал бэлчээрлэлттэй ба бэлчээрлэлтгүй талбайнуудад харьцуулан судлахын дээр ургамал бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүний улирлын, жилийн, олон зүйлийн хөдлөлзүй болон уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн өсөлт нь экосистемийн үйлчилгээний зарим үзүүлэлтүүдэд (ургамал бүлгэмдэл, ургамлын үйл ажиллагаа болон хөрс) үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тогтоохыг зорьж байна.

Ургамалжлын зураглал:

Монгол орны ургамалжлын зураг (1:1,5 саяын хэмжээст), Монгол улсын хадлан бэлчээрийн зураг (1:1,0 саяын хэмжээст), Монгол орны бэлчээр-тэжээлийн зураг (1:1,0 саяын хэмжээст), Монгол орны экосистемийн (1:1,0 саяын хэмжээст) зэрэг зургуудыг тоон хэлбэрт хөрвүүлж, олон нийтийн хүртээл болгох, болон тодорхой орон нутгийн том хэмжээст ургамалжлын зургуудыг зохиох, тухайн нутгийн ургамалжлын ангилаа үйлдэх, тархах зүй тогтлыг илрүүлэх, төлөв байдал, доройтол, өөрчлөгдлийг үнэлэх чиглэлээр судалгааны ажил хийдэг.

Тусгай хамгаалалттай газар нутгуудын зайлшгүй хийгдэх шаардлагатай суурь судалгааны нэг нь ургамалжлын судалгаа байдаг. Ургамалжлын судалгааны дүнд гардаг ургамалжлын том хэмжээст зургууд нь ургамалжлын тархах зүй тогтол, талбай, ургац зэрэг мэдээллийг агуулдаг тул тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын үйл ажиллагаанд чухал шаардлагатай байдгаас гадна ургамалжлын өөрчлөлтийг хянах суурь материал болдог.

Ашигт ургамлын нөөц, фитохими:

Монгол орны ашигт ургамлын тархац, нөөц, тэдгээрт агуулагдах биологийн идэвхит нэгдлүүдийн найрлага, хэмжээг тогтоох, ашигт зарим ургамлыг тарималжуулах чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд (2010 оноос) Монгол орны байгалийн ашигт ургамлын тархац нөөцийн судалгааны ажлыг бүс нутгийн хэмжээнд тухайлбал Төв, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Сүхбаатар, Ховд аймгийн нутагт хийж гүйцэтгэв. Энэ хугацаанд монгол орны хэмжээнд 1 зүйл /хогийн олс-Cannabis ruderalis L./, бүс нутгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 86 зүйл ургамлын тархац, 45 зүйл ургамлын нөөцийн судалгаа хийгдсэн байна. 

Фитохимийн лабораторид будагт ургамлаас будагч бодис гарган авч хими, физикийн нарийвчилсан судалгааг хийж ноос, ноолуур будах технологийн оновчтой горимыг тогтоох судлагааг гүйцэтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлсний зэрэгцээ байгалийн болон таримал нөхцөлд ургасан Илдэн Игүүшин, Эмийн Багваахай, Чихэр өвс, Ягаан цээнэ, Их шүүдэргэнэ зэрэг 31 зүйл ургамлын биологийн идэвхит нэгдлийг тогтоох судалгааны ажил хийгдсэн. Ашигт ургамал тарималжуулах судалгааны ажлын хүрээнд говийн бүсэд 3 зүйл ургамлыг (Үнэгэн сүүлхэй лидэр, Чонон хармаг., Намхан гишүүнэ) үрээр тарьж амьдрах чадварыг нь шалгаж үзэх туршилт судалгааг эхлүүлсэн.

Түүхэн замнал

Тус лабораторийн анхны суурь 1961 онд ШУА байгуулагдахад тэр үеийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ургамал судлалын тасаг байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр тус лабораторийн анхдагчид болох анхны геоботаникч, дэд эрдэмтэн Ц.Даваажамц, эрдэм шинжилгээний ажилтнаар геоботаникч Д.Банзрагч нар ажиллаж байсантай холбоотой. 1965 онд Биологийн хүрээлэн байгуулагдаж, түүний бүрэлдэхүүнд Ургамлын нөөц судлалын тасаг үүссэн түүхтэй.

Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори нь анх 1974 оноос Ботаникийн хүрээлэнгийн ууган нэгж Ботаник-газарзүйн тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэж, 2006 оноос  Ургамалжлын экологийн салбар болон өргөжсөн.

Энэ салбарт Монголын анхны ургамал судлаач, академич Ц.Даваажамц, доктор Д.Банзрагч, Б.Дашням, Н.Манибазар, Х.Буян-Орших, О.Чогний, Б.Баясгалан, С.Мөнхбаяр, Г.Цэдэндаш, Ж.Санжид, У.Бекет зэрэг нэрт геоботаникч эрдэмтэд ажиллаж байсан.

Хамт олон

 Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори

Лабораторийн эрхлэгч: Индрээгийн Түвшинтогтох

Эрдмийн зэрэг, цол: Доктор (Ph.D), дэд профессор

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг, дэв: Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Цахим хаяг:i.tuvshintogtokh@gmail.com

tuvshintogtokhi@mas.ac.mn

Лабораторийн хамт олон


№

Ажилтны нэрс

Зэрэг, цол

Судалгааны чиглэл

И-мэйл хаяг

1

И.Түвшинтогтох

Доктор, Ph. D, дэд проф.

Геоботаник, ургамалжлын ангилаа, зураг, ургамлын тархац, нөөц

i.tuvshintogtokh@gmail.com

2

Н.Нарантуяа

Доктор, Ph. D

Геоботаник, ургамалжлын мониторинг,ценопопуляци

narntuya@gmail.com

3

Ц.Батцэрэн

Доктор, Ph. D

Ашигт ургамлын тархац, нөөц

tseegi_117@yahoo.com

4

Ж.Аззаяа

Доктор, Ph. D

Ашигт ургамлын фитохими

jukovzaya@yahoo.com

5

Э.Энхмаа

Доктор, Ph. D

Ургамалжлын мониторинг, геоботаник, хээрийн экосистем, ургамлын задрал

enkhmaa_05@yahoo.com

6

О.Хонгорзул

Магистр, M. Sc

Ургамалжлын мониторинг, геоботаник

zulaa_108@yahoo.com

7

Н.Нямбаяр

Магистр, M. Sc

Ургамалжлын мониторинг, геоботаник

n.nyambayar15@gmail.com

8

Ц.Түмэнжаргал

Магистр, M. Sc

Ургамалжлын мониторинг, геоботаник

tumee.210@gmail.com

9

Г.Батзаяа

Магистр, M. Sc

Ашигт ургамлын фитохими

shomzaya@yahoo.com

10

Д.Маньдарь

Бакалавр, B. Sc

Ургамалжлын зураг

dmanidari@gmail.com

11

Б.Мөнх-Эрдэнэ

Бакалавр, B. Sc

Ургамалжлын зураг

ma.moogii@gmail.com

12

С.Отгонсүх

Бакалавр, B. Sc

Ургамалжлын мониторинг, геоботаник

s.otgoo1234@gmail.com

13

Н.Жавхлан

Бакалавр, B. Sc

Геоботаник, ценопопуляци

javkhaa0418@gmail.com

14

Ц.Билгүүн

Бакалавр, B. Sc

Ашигт ургамлын тархац, нөөц

padroo19@gmail.com

15

Н.Энхриймаа

Бакалавр, B. Sc

Ургамалжлын мониторинг, геоботаник

n.enkhriimaa@gmail.com

Лабораторийн бүтээлүүд

Ганц сэдэвт бүтээл -9

Ном, товхимол-12

Гадаадад -1

Дотоодод-1

Ургамалжлын зураг -12

Эрдэм шинжилгээний өгүүлэл-115

Гадаадад -32

Дотоодод- 83

Эрдэм шинжилгээний хурлын илтгэл-98

Гадаадад -25

Дотоодод-73

Удирдсан бакалавр, магистрийн ажил-13

Шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл-1

Хянан тохиолдуулсан-3

Сургалт, сурталчилгаа-9

Аргазүй, аргачлал-1

Эмхэтгэсэн бүтээл-1

Судалгааны гол үр дүнгүүд

УРГАМАЛЖЛЫН ЭКОЛОГИ, УРГАМЛЫН НӨӨЦИЙН ЛАБОРАТОРИЙН ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛҮҮД

Д.Банзрагч 1961-1965 онд Булган аймгийн Уньт сумын бэлчээрийн 6 хэвшинжид суурин судалгаа явуулсан дүнг эмхэтгэн 1970 онд “Умард Хангайн бэлчээр хадлангийн ургацын динамик” номыг хэвлүүлжээ. Энэ бүтээлд тус нутгийн бэлчээрийн зүйлийн бүрэлдэхүүн, тархац, бүтэц, биологи-экологийн онцлог, ургацын улирал ба жилийн хөдлөлзүй, болон бэлчээрийг зохистой ашиглах аргыг малчдын бэлчээр ашигладаг уламжлалт арга, бусад орны бэлчээр ашигладаг уламжлалт арга, бусад орны бэлчээр ашигладаг сонгомол аргыг харьцуулан бичиж, хамгийн тохиромжтой аргыг сонгон авч ашиглах талаар тодорхой зөвлөсөн байдаг.

Б.Дашням 1974 онд хэвлүүлсэн энэхүү номондоо Дорнод Монголын ургамалжлын ангилааг анх удаа үйлдэж, хээрийн хэвшижид Хялганат хэвшил (5 анги эвшил, 20 бүлэг эвшил), Хиагт хэвшил (5 анги эвшил, 31 бүлэг эвшил), Ботуульт хэвшил (5 анги эвшил), Дааган сүүлт хэвшил, Зүр өвст хэвшил (5 анги эвшил), Алаг өвст хэвшлийг тус тус ялган хэвшлүүдийн нутаг орны ялгаагаар экологийн эгнээг зохиожээ. Дорнод Монголд тохиолдох нугын, хужир мараат хотос, нам газрын, элсэн манхны, ойн ургамалжлыг тус тус ангилан тодорхойлон бичжээ.

Түүнчлэн Дорнод Монголын хадлан бэлчээрийн үндсэн шинжүүдийг талбайгаар нь гаргаж, ургацын хөдлөлзүй болон бэлчээрийн зонхилох ургамлуудын тэжээллэг чанарын хөдлөлзүйг вегетацийн үе шатаар нь тодорхойлсон.

Х.Буян-Орших 1994 онд хэвлүүлсэн “Увс аймгийн ургамалжил, хадлан бэлчээр” номондоо тус нутгийн ургамалжлын субординаци ангилааг анх удаа үйлдэж, ангилааны хэд хэдэн томоохон нэгжүүдийг /хүйтсэг нуга, дэр хэлбэрийн алаг өвст болон хээрийн сөөгт хэвшинж/ шинээр ялгаж, энд тохиолддог өвөрмөц, ховор бүлгэмдлүүдийн /дэр хэлбэрийн алаг өвст, гацуурт, Валиссийн ботуульт, Киргизийн хялганат, Жанз шарилжит, Сөөгөн луульт гэх мэт хэвшил/ бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлон бичсэн нь манай орны хувьд анхдагч байлаа. Ургамажлын суурь судалгааны үндсэн дээрУвс аймгийн байгалийн хадлан бэлчээрийн зураг зохиож, ангилаа үйлдэн, даац багтаамжийг тооцож гаргасан нь бусад аймгуудын хувьд ингэж хийхэд загвар болохоор бүтээл болжээ.

О.Чогнийургамалжлын бүс, бүслүүр дэх бэлчээрийн өөрчлөгдөх онцлог, нөхөн сэргэх байдлыг олон судалсны дүнд “Монгол орны нүүдлээр ашиглагдсан бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх онцлог” бүтээлийг 2001 онд туурвисан юм. О.Чогний ойт хээр, хээрийн бүсэд мал бэлчээрлэлтийн нөлөөгөөр бэлчээрийн өөрчлөгдөх байдлыг судалж, их, дунд, бага ашиглагдсан бэлчээрийг сэлгэн ашиглах бүдүүвчийг боловсруулав. Бэлчээрийг бага, дунд ашиглахад гойд өөрчлөлт орохгүй бөгөөд харин их ашиглахад бүлгэмдлийн үндсэн зонхилогч ургамлууд болон бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, ургац, шимт чанар, ихээхэн өөрчлөгддөг болохыг харуулжээ. Доктор О. Чогний бэлчээрийг зүй зохистой ашиглах, ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад баримтлах шалгуур үзүүлэлтэнд: үндсэн ба өөрчлөгдсөн бүлгэмдэл дэх ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, бүлгэмдэл үүсгэх үүргийн өөрчлөгдөх байдал, ургамлын экологи, амьдралын хэлбэр, хөгжлийн хэм, бүлгэмдлийн бүтэц (босоо ба насны бүтэц), зонхилох ургамлын биоморфологийн шинж, ургацын хэмжээ, чанарын өөрчлөлтийг судлаж байж тогтоох шаардлагатайг нотлов.

С.Мөнхбаяр олон жилийн судалгааны дүнгээр “Хангайн уулархаг нутгийн ургамалжлын тойм” номыг хэвлүүлэн гаргасан. Энэхүү номонд Хангайн ургамал нөмрөгийн судалгааны түүх, байгаль цаг уурын нөхцөл, Хангайн ургамалжлын бүс, бүслүүр, ургамал-газарзүйн онцлогийг гаргаад энэ нутагт тархах тундрын, нугын, намгийн, ойн, хээрийн ургамалжлыг тодорхойлон бичсэн байна. Хангай нурууны Богд уул, Гурванбулаг уул, Цагаан битүүт, Дашдагва уул, Тарвагатай, Эрчимийн нуруу, Отгонтэнгэр ууланд хөндлөн зүсэг хийж гаргасан ургамал нөмрөгийн бүслүүрийн тархах онцлогийг харуулсан зургууд нь давтагдашгүй үнэ цэнэтэй болсон юм

И.Түвшинтогтох 2014 онд хэвлүүлсэн энэхүү номондоо Монгол орны хээрийн ургамал нөмрөгт өмнө хийгдсэн ботаник-газарзүй болон суурин судалгааны үр дүнгүүдийг эмхэтгэж, Монгол орны хээрийн ургамалжлын ангилааг анх удаа үйлдэв. Монгол оронд нийт хээрийн 6 дэд хэвшинж, 35 хэвшил, 98 бүлэг эвшилийг ялгав. Эдгээр дэд хэвшинж, хэвшил, бүлэг эвшил бүрийн тархац, судлагдсан байдал, тархах орчин нөхцөл, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлон, тэдгээрийн улирлын хөгжил, ургацын хөдлөлзүй, сукцессийн талаар хийгдсэн бүх судалгааг нэгтгэн багтаажээ.

Хээрийн ургамалжил хил зэргэлдээх орнуудад хэрхэн тархадаг, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэвлэлийн мэдээ материал шүүн нэгтгэсэн болно.


Б.Мандах 2016 онд хэвлүүлсэн “Дорнод Монголын хээрийн ургамлын ценопопуляци” номондоо Дорнод Монголын хээрийн Сибирь зүр өвст, Нангиад түнгэт, Том хялганат бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүн, улирлын хөгжлийн явц зэргийг  цаг уурын нөхцөлтэй холбон судалснаас гадна, 15 зүйл ургамлын 8 жилийн феноспектр, фенологийн үе шатны эхлэх, дуусах, үргэлжлэх хугацааны хөдлөлзүйг харуулж, 130 зүйл ургамлын экологи-биоморфологийн хүснэгт хавсарсан байна.

Хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслүүд

Суурь судалгааны төсөлт ажил:

· Сэдвийн удирдагч, доктор И.Түвшинтогтох: “Татмын нуга хээрийн зарим зонхилох бүлгэмдлийн өөрчлөгдөл, ценопопуляцийн судалгаа” 2012-2014 он

· Сэдвийн удирдагч, доктор И.Түвшинтогтох: “Хээр, нугын зарим ургамал бүлгэмдлийн урт хугацааны мониторинг ба ургамалжлын зураг” 2015-2017 он.

· Сэдвийн удирдагч, доктор И.Түвшинтогтох: "Хээрийн экосистемийн үйлчилгээний зарим үзүүлэлтүүдэд бэлчээр ашиглалтын үзүүлэх нөлөө” 2019-2021он.

Гадаад орнуудтай хамтран хэрэгжүүлсэн төслүүд:

· 2009-2011 онд ОХУ-тай хамтарсан "Дорнод Монголын бэлчээрийг хамтран ашиглах нөхцөлд цагаан зээр, гэрийн малын идэш тэжээл, тархац, тоо толгой” (Грант РФФИ 09-04-90201-Монг_а) сэдэвт грант.

· 2012-2013 онд "Дорнод Монголын янз бүрээр хамгаалсан болон уламжлалт бэлчээрт ашиглаж буй газар нутгийн хөрс-ургамлан бүрхэвчийн орон зай-цаг хугацааны хөдлөлзүй” (Грант РФФИ 12-05-92200-Монг_а) сэдэвт грант.

· 2007-2008 онд "Одоо үеийн Монголын шилжилтийн бүсийн экосистемийн доройтох явцыг геоэкологийн мониторингоор үнэлэх нь” (Загвар талбайн жишээн дээр) сэдэвт грант.

· 2009-2011 онд БНХАУ-ын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнтэй хамтарсан "Зүүн хойд Азийн бэлчээр дэх ургамалжлын дасан зохилдолгоо ба экосистемийн менежментийн стратеги”

· 2010-2012 онд БНХАУ-ын ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Өвөр Монголын Бэлчээрийн хүрээлэн, АНУ-ийн Мичиганий Их сургуультай хамтарсан "Монголын тэгш өндөрлөгийн хээрийн экосистем бэлчээрлэлт ба цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох нь” судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Гадаад орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд:

· Хятадын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнтэй хамтарсан “Хятад, Монгол хоёр орны бэлчээрийн экосистемийн олон талт байдал, биологийн олон янз байдал. 2019-2021 он.

· Японы Кюшугийн Их сургуультай хамтран Баянхонгор аймгийн Богд сумын нутагт “Монгол орны гандуу бүс нутагт эмийн ургамал тарималжуулах дэвшилтэт технологи боловсруулах замаар цөлжилттэй тэмцэх судалгаа” Япон-Монголын хамтарсан судалгааг 2009 оноос үргэлжлүүлэн хийж байна.

· БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй хэрэгжиж буй “Монгол улсын мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийн (2018-2021) “Ургамалжлын судалгаа”-ны хэсгийг хариуцан ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа

Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн эрдэмтэн судлаачид анх Ботаникийн тасаг байгуулагдах цагаас эхлэн МОХБИБЭ-ийн бүрэлдэхүүнд идэвхтэй оролцон ажиллаж, оросын эрдэмтэн судлаачидтай хамтран хайгуул болон суурин судалгаануудыг явуулж, олон арван хамтарсан бүтээлүүдийг хэвлүүлсэн. Манай ахмад болон дунд үеийн эрдэмтэд гол төлөв орос багш нарын удирдлагаар нарийн мэргэшиж, докторын зэрэг хамгаалсан байдаг. Энэ хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл хадгалагдан манай геоботаникчид МОХБИБЭ-ийн геоботаникийн болон ургамалжлын зургийн хайгуул ангийн бүрэлдэхүүнд тогтмол оролцон ажиллаж байгаагийн Түмэнцогтын хээрийн суурингийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Япон, БНХАУ, Өвөрмонгол зэрэг гадаад улс орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж дээрх төслүүдийг хэрэгжүүлэв.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд  докторантад ХБНГУ болон БНХАУ улсад суралцаж байна.

№

Овог нэр

Суралцаж буй улс

Сургууль, хүрээлэн

1

Б. Бат-Энэрэл

ХБНГУ

Гоеттинген Их Сургууль

Докторантур

2

Ч.Мөнгөнчимэг

БНХАУ

Өвөр Монголын Их сургууль

Докторантур