Ургамлын стресс физиологийн лаборатори
Судалгааны чиглэл
Монгол орны байгалийн ургамлын анатоми, экофизиологийн судалгааг үндсэн бүс, бүслүүрийн зонхилогч ургамлын анатоми бүс дундын экосистемийн гол төлөөлөгч болон нэн ховор, ховор, гоц ашигт ургамлын экологи-анатомийн судалгааг явуулж бүтцийн өөрчлөлт түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоон бүтцийн тархалтын зүй тогтлыг илрүүлэх, ургамлын физиологи, анатомийн орчин зүйн судалгааны дүнд ган, хүйтэнд тэсвэртэй өндөр бүтээмжтэй ургамлыг доройтсон бэлчээрт тарьж ургуулах туршлага судалгааг явуулж байна. Монгол орны ургамлан нөмрөг хуурайшилт, үйлдвэржилт, мал, амьтаны нөлөөнөөс үүдэлтэйгээр зүйлийн бүрдэл нь өөрчлөгдөн бүтээмж нь буурч байгаа өнөө үед ургамлын орчны стресстэй нөхцөлд дасан зохицох чадавхийг экофизиологийн үзүүлэлтээр тогтоосноор орчны таагүй нөхцөлд ургах чадвартай, өндөр бүтээмжтэй зүйл ургамлыг илрүүлэх, түүнийг доройтолд орсон газар нутаг, бэлчээрийг сэргээн сайжруулахад ашиглах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.
Түүхэн замнал
Манай оронд 1970 оноос Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн хөтөлбөрийн дагуу Монгол орны байгалын үндсэн бүс, бүслүүрийн зонхилогч ургамлын эко-физиологийн судалгаа эхлэн улмаар 1974 онд Ботаникийн хүрээлэнд Ургамлын физиологи, анатомийн сектор байгуулагдсанаар байгалийн ба таримал ургамлын физиологи, анатомийн судалгаа үүсч хөгжив. Тус салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, А.Т.Мокроносов, Ю.В.Гамелей, Н.Н.Слемнев, В.М.Свешникова, Н.И.Бобровская, С.Н.Шерметев, Н.Н.Измайлова, В.И.Пьянков, М.Цэдэнбалжир, Д.Болд, С.Цэнд нар үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд ургамлын фотосинтезийн чиглэлээр Б.Чойжамц, Ш.Цоож, Б.Энхмөнх, Б.Энхжаргал, усны горимын судалгааг С.Лхагвасүрэн, С.Бямбасүрэн, Т.Тунгалаг, ургамлын давс тэсвэрээр Д.Мандахбаяр, ургамлын анатомийн судалгааг Ц.Шийрэвдамба, Г.Цэрэнханд, эмбриологийн чиглэлээр Ш.Хоролсүрэн, Б.Буянчимэг, О.Батсүрэн, лаборантаар Д.Нарантуяа нар ажиллаж байв.
Хамт олон
УРГАМЛЫН АНАТОМИ ЭКОФИЗИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ
ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ: Гүндсамбуугийн Цэрэнханд
Эрдмийн зэрэг, цол: Доктор (Ph.D) профессор
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг, дэв: Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
Цахим хаяг: tserenkhandg@
Лабораторийн хамт олон
Ургамлын анатоми экофизиологийн лаборатори нь нийт 8 ажилтантай бөгөөд үүнээс доктор 2, докторант 4, магистр 2 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
№ | Ажилтаны нэрс | Зэрэг, цол | Судалгааны чиглэл | И-мэйл болон researchgate хаяг |
1 | Г.Цэрэнханд | Доктор профессор | Ургамлын анатоми | gtseren@ |
2 | Э.Ариунболд | Доктор (Ph.D), профессор | Ургамлын экологи, биоморфологи | sec. |
3 | Т.Сэмжид | Магистр | Усны горим | semjid17@ |
4 | Х. Отгонбаяр | Магистр | Ургамлын фотосинтез | Otgookh84@ |
5 | Н. Хандмаа | Mагистр | Усны горим, Ган тэсвэр | |
6 | А.Номундарь | Магистр | Ургамлын анатоми | nomundaribot@ |
7 | Б.Баярмаа | Магистр | Ургамлын анатоми | baagiimay0508@gmail. com |
8 | Г.Бямба-Ёндон | Магистр | Усны фотинциаль | gbyonii369@ |
Лабораторийн бүтээлүүд
Тус лаборатори нь Ургамлын анатоми, экофизиологийн судалгаагаар байгалийн бүс, бүслүүрт зонхилох болон таримал ургамлын анатомийн бүтцийн онцлог шинж, ургамлын усны горим, усны потенциал, фотосинтезийн өдөр, улирлын хөдлөл зүйн үндсэн зүй тогтол, тэдгээрийн орчны нөхцлөөс хамаарах шинж зэргийг илрүүлэн ургамлын бүтэц үйл ажиллагааны механизмыг тогтоов. Байгалийн бүс, бүслүүрт тохиолдох бүтцийн изолатераль хэлбэрийн багц, тэдгээрийн эззлэх харьцаа, зонхилох анатомийн хэлбэрийг тогтоосноор өндөр уулын бүслүүрт гомоген, уулын тайга, уулын ойт хээрт дорзовентраль хэлбэр, хуурай хээр, цөлөрхөг хээрд изолатераль, жинхэнэ ба хэт гандуу цөлд шүүслэг хэлбэрүүд зонхилно. Усан хангамжийн дутагдал, дулаан, давсжилт, нарны цацраг ихсэхэд навчны анатомийн изолатераль хэлбэрүүд зонхилох ба усны хомсдол нэмэгдэх тутамд эсийн өсөлт буурч, навчны зөөлөн эдийн эс нягтардаг зүй тогтлыг илрүүлэв. Судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр олон арван ном, товхимол, нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлүүлэн олны хүртээл болгож байна.
Цэрэнханд Г., Ганболд Э. 2015. “Ургамлын гадаад дотоод бүтцийн лавлах”. Улаанбаатар. 63х.
Цэрэнханд Г. 2016. Монгол орны зарим ургамлын навчны анатоми. Улаанбаатар. 118 х.
Ганболд Э., Цэрэнханд Г., Болд Н. 2016. “Говийн бага дархан цаазат газрын "Б" хэсгийн ургамлын аймаг”. Улаанбаатар. 116 х.
Цоож Ш. (2013). “Монгол орны байгалийн бүсэд зонхилох ургамлын фотосинтез”
Цоож Ш. “Ургамлын амьдрал” (2016).
Цоож Ш., Цэрэнханд Г., Мөнхзул Ц., Сэмжид Т., Алтанцоож А., Отгонбаяр Х., Бямба-Ёндон Г., Номундарь А., Баярмаа Б. 2018. “Ургамлын анатоми-экофизиологийн судалгааны нэгдсэн аргазүй.УБ. х 57.
Цэрэнханд Г., Сэмжид Т, Алтанцоож А, Номундарь А, 2018. “Ургамлын амьдрал” Танин мэдэхүйн цуврал. УБ. х 30.
Цэрэнханд Г., Ганболд Э., Батсүх Ч. 2019. “Говийн бага дархан цаазат газрын ургамлын лавлах”
Зохиогчийн эрхийн гэрчилгээ:
Цэрэнханд Г., Х.Баярмаа, Х. Жамъяндорж, Н.Саарал, Ж.Ганболд, А. Амарбаясгалан. Цагаан цээнэ (Paeonia lactiflora Pall.)-ын “Хянган” хэлбэр. Улаанбаатар хот, 2018. Гэрчилгээний дугаар:9908
Цэрэнханд Г., Х. Баярмаа, Х. Жамъяндорж, Н.Саарал, А.Булган, А.Амарбаясгалан. Кузнецовын хорс (Aconitum Kusnezoffii Reichb.)-ны “Хэрлэнбаян–Улаан” хэлбэр. Улаанбаатар хот, 2018. Гэрчилгээний дугаар: 9909
Лабораторийн бүтээлийн тойм
- Нэгэн сэдэвт бүтээл -18
- Ном, товхимол-36
- Эрдэм шинжилгээний өгүүлэл-385
- Гадаадад -93
- Дотоодод- 292
- Эрдэм шинжилгээний хурлын илтгэл-136
- Гадаадад -66
- Дотоодод- 70
- Шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл- 55
- Стандарт- 63
- Зохиогчийн эрхийн гэрчилгээ- 2
- Сурталчилгаа-41
Хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслүүд
1. “Орчны таагүй нөхцөлд ургамал дасан зохицох чадварын бүтэц үйл ажиллагааны механизм” суурь судалгааны төсөл (2008-2010). Удирдагч Ш. Цоож (Sc.D)
2. “Монгол орны өвслөг ба заримдаг сөөг ургамлын бүтэц үйл ажиллагааны мэдээлэлийн чадамжийн судалгаа” суурь судалгааны төсөл (2009-2010)
3. “Ашигт ургамлын тархац, нөөцийн үнэлгээ ба үржүүлэх, нутагшуулах физиологийн үндэслэл” суурь судалгааны төсөл (2011-2013). Удирдагч Ш. Цоож (Sc.D)
4.“Орчны стресстэй нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа” суурь судалгааны төсөл (2015-2018) Удирдагч Г.Цэрэнханд /Ph.D, проф./
5. “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ургамлын орчны бохирдлыг тэсвэрлэх чадварын судалгаа” захиалгат төсөл (2019) Удирдагч Г.Цэрэнханд /Ph.D, проф./
6. “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн шилмүүст модны орчны бохирдлыг тэсвэрлэх чадварын өвлийн судалгаа” Захиалгат төсөл (2019-2020) Удирдагч Г.Цэрэнханд /Ph.D, проф./
Гадаад хамтын ажиллагаа
Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн
экспедицийн хөтөлбөрийн дагуу 1974 оноос өдгөө хүртэл Монгол орны байгалын
үндсэн бүс, бүслүүрийн эдификатор ба зонхилогч ургамлын эко-физиологи болон
анатомийн судалгааг хамтран явуулсаар байна. ХБНГУ-ын Готтингений их сургуулиас хэрэгжүүлж буй “Сибирь шинэс (Larix sibirica L.) ба Хавтагнавчит хус (Betula platyphylla Sukacz) –ны биотопийн
харьцуулсан судалгаа” сэдэвт хамтарсан судалгаанд тус лабораторын ЭШДад ажилтан
Г. Бямба- Ёондон туршлага солилцон, хамтран ажиллаж байна.