Ургамлын интродукц, генетик нөөцийн лаборатори
Судалгааны чиглэл
Монгол орны байгалийн болон гадаадын таримал ургамлын амьд цуглуулгын питомикийг байгуулах, нэн ховор, ховор ургамлын генофондыг ex situ аргаар хадгалах, хамгаалах, үржүүлэх, ногоон байгууламж, орчны доройтолыг нөхөн сэргээхэд дасан зохицсон зүйл, сорт гаргах интродукцийн судалгааны ажлыг явуулж байна. Үүнд: Манай улс байгаль хамгаалах олон улсын конвенцид нэгдсэн улсын хувьд тус конвенцийн 2011-2020 хүртэлх байгалийн ургамал хамгаалах дэлхийн стратегийн 16 заалтыг шууд хэрэгжүүлэхэд VII; VIII; IX; XII; XIV заалтуудад чиглэгдсэн үйл ажиллагаа тус цэцэрлэг дээр одоо шууд хэрэгжиж байна.
Монгол орны байгалийн нэн ховор, ховор, ашигт ургамлын зүйлсийг нэг зохистай газар төвлөрүүлж ex situ аргаар хадгалах, ашиглах, үржүүлэх зардлыг хэмнэн олшруулж нийтийн хүртээл болгох эдийн засгийн, цаашид их дээд сургуулиудын сургалтын бааз болон боловсролын салбарт чухал мэдээлэл, хэрэглэгдэхүүн, ургамлын ертөнцийн олон янз хэлбэрийг мэдэх, ойлгох, сонирхох тэдгээрийг амьд биетээр хадгалан үлдээж олон нийтэд сурталчилах, байгаль орчныг хамгаалах, инновацийг хэрэгжүүлэх зэрэг олон талт ажил нь Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуучлалын Яамнаас хэрэгжүүлж буй бодлого чиглэлтэй бүрэн нийцэж, ногоон байгууламж бий болгох, хот суурин газрыг тохижуулах зэрэг нийгмийн, Ботаникийн цэцэрлэгт тарималжуулж байгаа ургамлуудын анатоми, эмбиорологи, физиологи, фитохими болон биохими, эдийн өсгөвөрийн судалгааны судлаачдын объект нь болж байгаа зэргээрээ шинжлэх ухааны ач холбогдолтой.
Үйл ажиллагаа
Ургамлын генофонд интродукцийн лаборатори нь Монгол орны байгалийн ургамлын генийн санг ex situ нөхцөлд бүрдүүлэн тарималжуулах судалгааг хийж, тэдгээрийн дасан зохицох онцлогийг судлах, улирлын хөгжлийн хэмийг тогтоох, өсөлт хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх, хомсдлоос сэргийлэхэд амьд тарьц суулгацыг зүйл, төрөл, популяцын түвшинд хамгаалах, гадаадын гоёл чимэглэлийн таримал зүйл сортыг нутагшуулах замаар зүйлийн бүрдлийг баяжуулах, хот суурин газрын ногоон байгууламжинд ашиглах шинэ тарималыг илэрүүлэх, үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж байна.
Хот цэцэрлэгжүүлэхтэй холбогдсон стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд: Ботаникийн цэцэрлэгийн интродукцийн лабораторийн судлаачид 2011 онд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн захиалгаар “Хот цэцэрлэгжүүлэхтэй холбогдсон стандарт”-д орох 16 стандартыг ( MNS 6252:2011, MNS 6253-1:2011, MNS 6253-2:2011, MNS 6253-3:2011, MNS 6254:2011, , MNS 6255:2011, MNS 6256:2011, MNS 6257:2011, MNS 6258-1:2011, MNS 6258-2:2011, MNS 6259:2011, MNS 6260:2011, MNS 6261:2011, MNS 6263:2011, MNS 1796:2011, MNS 2418:2011) Стандарчилал, Хэмжил зүйн газрын ой, модны стандарчиллын техникийн хорооны хэлтэс, МУИС-ийн ой судлалын тэнхимтэй хамтран шинэчлэн боловсруулсан. Үүний үр дүнд:
Чимэглэлийн мод, сөөгний тарьц суулгацын техникийн шаардлага, цэцэрлэгжүүлсэн обьектыг шалгаж, ашиглалтанд хүлээн авах стандартыг шинэчлэснээр шинэ таримал мод, сөөг ургамлуудыг ногоон байгууламжинд ашиглах, ногоон байгууламжийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй мониторингийн судалгаа хийх эх суурь тавигдсан. Ганц ба олон наст цэцэг чимэглэлийн ургамал тарьж арчлах стандарт шинэчлэгдсэнээр хамрагдах төрөл зүйлийн тоо хэмжээ нэмэгдсэн.
Тус лаборатори нь үйл ажиллагааныхаа хүрээнд нэгэн сэдэвт бүтээл 15, ном товхимол 56, эрдэм шинжилгээний өгүүлэл 414, хялбаршуулсан ба сурталчилгааны өгүүлэл 133, заавар зөвлөмж, гарын авлага 50, стандарт 36, патент 6-ийг хэвлүүлэн нийтлүүлжээ. Сургалт танин мэдэхүйн зорилгоор баримтат кино 2, телевизийн нэвтрүүлэг 49 орчмыг нийтийн хүтрээл болгосон.
Түүхэн замнал
Ботаникийн цэцэрлэг 1961 онд Намын дээд сургуулийн орчим (одоогийн Удирдлагын Академи), дараа нь 1963 онд Луусангийн хонхор буюу Сэлбэ голын зүүн талд (одоогийн Америкийн ЭСЯ-ны хойно) БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны “Ботаникийн цэцэрлэг байгуулах тухай” 82-р тогтоолоор шав сууриа тавьж 16,5 га талбайд үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүний дараа Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан тэр талбай газарт орсноос 1972 оны хавар бууриа сэлгэн, Амгаланд 1973 оноос эхлэн улаан шугам тавьж, 1975 оны БНМАУ-ын СнЗ-ийн 618-р тогтоолоор “Ботаникийн цэцэрлэгийг өргөтгөн байгуулах арга хэмжээний тухай” шийдвэр гарсны дагуу одоогийн Баянзүрх дүүргийн 12-р хорооны 32 га талбайд Ботаникийн цэцэрлэгийг байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу цаашдын бүтээн байгуулалт, усзүйн сүлжээ, хөрсний шинж чанар, цаг уурын нөхцөл, орон зайн байршилт, ногоон үйлдвэрлэл-аж ахуй болон техник бусад байгууламжийн талаар Сайд нарын зөвлөлийн Барилга-Архитектурын Комиссын улсын барилга, архитектур зураг төлөвлөлтийн даалгавар дээр тулгуурлан боловсруулагдсан 10 боть тайлбар бичиг ажлын зургийн хамт зохиосныг үндэслэн Ботаникийн цэцэрлэгийн бүтээн байгуулах ажил эхлэж өнөөг хүртэл үйл ажилгаагаа амжилттай явуулж ирсэн.
Хамт олон
УРГАМЛЫН ГЕНОФОНД, ИНТРОДУКЦИЙН
ЛАБОРАТОРИ
Лабораторийн эрхлэгч: Нанжидсүрэнгийн Очгэрэл
Эрдмийн зэрэг, цол: Доктор (Ph.D)
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг: Эрдэм шинжилгээний дэд ажилтан
Цахим хаяг: nz_ochoo@
Лабораторийн хамт олон
Ургамлын генофонд, интродукцийн лаборатри нийт 14 ажилтантай бөгөөд доктор 2, магистр 5, магистрант 3, бакалавр 2 эрдэмшинжилгээний туслах ажилтан 2 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
№ |
Ажилтны нэрс |
Зэрэг, цол |
Судалгааны чиглэл |
И-мэйл хаяг |
1 |
Н.Очгэрэл |
Доктор (Ph.D.) |
Олон наст өвслөг ургамлын судалгаа |
|
2 |
Ц.Мөнхзул |
Доктор (Ph.D.) |
Микориз судлал |
munkhzul_04@ |
3 |
Э.Ариунбаяр |
Магистр |
Гоёл чимэглэлийн сөөг ургамал тарималжуулж, нутагшуулах |
|
4 |
Э.Түвшинсанаа |
Магистр |
Шилмүүст мод тарималжуулж, нутагшуулах |
|
5 |
Б.Дорждэрэм |
Магистр |
Жимс жимсгэний ургамал тарималжуулж, нутагшуулах |
|
6 |
С.Пагмадулам |
Магистр |
Хангайн эмийн өвслөг ургамал нутагшуулах, тарималжуулж |
|
7 |
П.Хишигсүрэн |
Магистр |
Гоёл чимэглэлийн өвслөг ургамал нутагшуулах,тарималжуулах |
|
8 |
Д.Ганбат |
Бакалавр |
Навчит мод нутагшуулах, тарималжуулах |
|
9 |
Т.Намуулин |
Магистрант |
Нэн ховор, унаган өвслөг ургамлын цуглуулга, онтогенез биоморфологийн судалгаа |
|
10 |
А.Баасанпүрэв |
Магистрант |
Говийн эмийн ургамал нутагшуулах, тарималжуулах |
|
11 |
Б.Тэмүүжин |
Магистрант |
Генобанк |
Byatemka214@ |
12 |
С.Даваахүү |
Эрдэм шинжилгээний туслах ажилтан |
||
13 |
Ц.Даваадулам |
Эрдэм шинжилгээний туслах ажилтан |
||
15 |
Ганзориг |
Эрдэм шинжилгээний туслах ажилтан |
||
Лабораторийн бүтээлүүд
Ботаникийн цэцэрлэгт байгалийн ба таримал ургамлын интродукцийн судалгааг хийж тухайн ургамлын өсөлт хөгжилтийн улирал ба олон жилийн хөдлөлзүй, тарималжих, нутагших боломжийг тогтоож, хот суурин газрын ногоон байгууламжинд ашиглах, генийн санг амьд байдлаар хамгаалах, үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулав. Эдгээр судалгааны дүнд Д.Чанцалням “Хүнсний ба эмийн ач холбогдолтой сөөг ургамлыг тарималжуулах явцын биологийн онцлог” (1995), П.Цэрэннадмид “Чимэглэлийн сөөглөг ургамлыг тарималжуулж, нутагшуулж ногоон байгууламжинд ашиглах биологи, экологийн үндэслэл” (1995), С.Жавзан “Монголын байгалийн чимэглэлийн өвслөг ургамлын интродукци” (1996), Я.Гэрэлчулуун “Тавилганы төрлийн ургамлыг тарималжуулах, нутагшуулах боломж (2013), Н.Очгэрэл “Зарим ховор өвслөг ургамлыг тарималжуулах, нутагшуулах боломж” (2014) нэгэн сэдэвт бүтээлүүдийг тус тус туурвив.
Түүнчлэн тус лабораторийн судлаачид “Ургамлын үр дүн ба амжилт” (2001), “Цахилдаг” (2009), “Чимэглэлийн мод, сөөг ургамал” (2013) “Цэцэгт байгууламж тэдгээрт тарих ганц наст цэцэгс” (2011), “Тасалгааны ургамал тарьж ургуулах арга” (2014) , “ Чимэглэлийн сөөг ургамал” (2016), “Ботаникийн цэцэрлэгийн өвслөг ургамлын генийн сангийн цуглуулга, “Ургамал, зөгий судлаач...” (2019) зэрэг олон ном бүтээлүүд хэвлэгдсэн
Лабораторийн бүтээлийн тойм /2014-2019 он/
Ганц сэдэвт бүтээл -4
Ном, товхимол-9
Эрдэм шинжилгээний өгүүлэл-70
Гадаадад -15
Дотоодод- 55
Эрдэм шинжилгээний хурлын илтгэл-16
Гадаадад -6
Дотоодод-10
1. “Ургамлын интродукцийн үр дүн ба амжилт” (2001 он)
Баталгаажилт: ISBN 99929-5-399-3
Зохиогч: Г.Эрдэнэжав, Д,Чанцалням, П. Цэрэннадмид, С.Жавзан, Ц. Мядаг, Л.Энхтуяа, М.Мөнгөн
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн хүрээлэн
2. “Ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд тарималжуулсан мод, сөөг ургамал” (2010 он)
Баталгаажилт: ISBN 978-99962-63-09-5
Зохиогч: Д.Чанцалням
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн хүрээлэн
3. “Цэцэгт байгууламж тэдгээрт тарих ганц наст цэцэгс” (2010 он)
Тодорхойлолт: Энэхүү номонд цэцгийн ач холбогдол, чимэглэлийн ганц наст цэцгийн
ургах орчин, биологи, морфологийн онцлог, тарьж ургуулах арга, арчилгаа,
тэдгээрийн ногоон байгууламжинд ашиглах, хэрхэн байрлуулах, гарах өвчин
хортонтой тэмцэх, хүлэмж, дарлага байгуулж ашиглах зэргийг багтаасан болно.
Баталгаажилт: ISBN 978-99929-78-23-X
Зохиогч: С.Жавзан,
Н.Очгэрэл
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Улаанбаатар дээд
сургууль
4. “Ногоон байгууламжийн цэцэг-чимэглэлийн ургамал” (2004 он)
Монгол орны дундаж өргөрөгт
гадаадын гаралтай цэцэг-чимэглэлийн 200 гаруй зүйл ургамлыг тарьж туршин өөрийн орны эрс тэс цаг ууртай нөхцөлд
ургуулж болох боломжтой цэцэг-чимэглэлийн 50 гаруй зүйл ургамлын өнгөт фото зураг, тэдгээрийн ургах орчин, биологи, морфологийн
онцлог, тарьж ургуулах арга, арчилгаа, тэдгээрийг ногоон байгууламжинд ашиглах,
хэрхэн байрлуулах мөн гарах өвчин хортонтой тэмцэх, хүлэмж, дарлага байгуулж
ашиглах зэргийг багтаасан болно.
Баталгаажилт: “Жинст харгана” ХХК. УБ. 2004
Зохиогч: С.Жавзан,
Н.Очгэрэл
Байгууллагын нэр: ШУА-ийн Ботаникийн хүрээлэн
5. “Чимэглэлийн модлог ургамал” (2016 он)
Тодорхойлолт:Ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд тарималжуулж
нутагшуулсан судалгааны үр дүнд ногоон байгууламжинд ашиглах боломжтой нь
тогтоогдсон чимэглэлийн модлог ургамлуудыг багтаасан бөгөөд тэдгээр ургамлын
чимэглэлийн шинж болох титэм, цэцэг, навч, үр жимс, тархалт, ногоон
байгууламжинд хэрхэн ашиглах зэргийг багтаасан болно.
Баталгаажилт: ISBN 99973-76-39-8
Зохиогч: С.Одонгэрэл, Э.Ариунбаяр
Байгууллагын нэр: Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургууль,
ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн
Шинжлэх ухааны доктор, профессор Г.Очирбатын намтар,
хөдөлмөр бүтээл , түүний тухай дурсамж, ярилцлага, захидал харилцаа зэргийг
багтаасан болно.
Баталгаажилт: ISBN 978-99978-967-8-9
Эмхтгэсэн: Н.Очгэрэл
Хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслүүд
1."Ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд гоёл чимэглэлийн ургамал тарималжуулж, нутагшуулах шинжлэх ухааны үндэслэл боловмруулах"(2011-2013 оны суурь судалгааны төсөлт ажил)
2. “Хүлэмжинд чимэглэлийн цэцэг үржүүлэх” (2011-2012 оны ШУТ сангийн грант төсөлт ажил)
3."Ботаникийн цэцэрлэгт ургамал тарималжуулж нутагшуулах зарим зүйл ургамлын үр, тоос кариологийн судалгаа" (2013-2015 оны суурь судалгааны төсөлт ажил)
4.“Эмийн болон цайны ургамлын тархац, нөөцийн судалгаа, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантаци” (2017-2019 оны ШУТ сангийн тусгай захиалгат төсөлт ажил)
5. "Монгол орны ховор устаж болзошгүй ургамлын генийн санг хамгаалах интродукцын үндэслэл" (2018-2020 оны суурь судалгааны төсөлт ажил)
6. “Эмийн болон хүнсний ашигт 6 зүйл ургамлыг тарималжуулах эх ургамлын плантацыг байгуулах (2019-2021 оны байгаль орчны яамны төсөлт ажил)
Гадаад хамтын ажиллагаа
Ботаникийн цэцэрлэг нь 2006 онд BGCI- (Botanic Gardens Conservation International) Ботаникийн цэцэрлэгийг хамгаалах Олон улсын холбоонд гишүүн байгууллагаар албан ёсоор элссэн.
ОХУ-ын Санкт-Петербургийн Ботаникийн хүрээлэн, Москва хотын Ерөнхий Ботаникийн цэцэрлэг, Сибирийн салбарын Новосибирскийн төв Ботаникийн цэцэрлэг, БНХАУ-ын Бээжин хотын Ботаникийн цэцэрлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаадын 30 гаруй орны 50–аад Ботаникийн цэцэрлэгтэй үрийн солилцоо хийж байна. ОХУ-ын Улан-Үдэ хотын БГУ-ын Их сургууль, Бүгд Найрамдах Энэтхэг улсад, хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад мэрэгжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрагдаж, хамтран ажиллаж байна.