Үндсэн агуулга руу

Мэдээ

Ботаникийн цэцэрлэгт нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна

2026.05.19  |  МэдээfX⧉

Шинжлэх ухааны танин мэдэхүйг олон нийтэд түгээх зорилгоор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж албан байгууллага, иргэд, оюутан сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд судлаач эрдэмтдийн хөтлөн явуулах танин мэдэхүйн 7 өртөө ажиллах бөгөөд оролцогчид ургамлын судалгаа, бүтэц, хэрэглээ болон экосистемийн ач холбогдлын талаар бодит туршлага, ажиглалт хийх боломжтой юм.





📍 Онцлог

Энэхүү өдөрлөг нь:

  • Олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг хүртээмжтэй хүргэх
  • Судлаачидтай шууд харилцан туршлага солилцох
  • Ургамлын ертөнцийг бодитоор ажиглан, суралцах боломж олгож байгаараа онцлог юм