Шинжлэх ухааны Академийн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын ботаникийн
сэтгүүл”-д эрдэм шинжилгээний өгүүлэл байнга хүлээн авч байна. Тус сэтгүүл нь ургамал
судлалын шинжлэх ухааны бүхий л чиглэл (экологи, физиологи, олон янз байдал,
ангилалзүй, филогенетик, фиторемедаци, анатоми, морфологи)-ээр эрдэм
шинжилгээний өгүүллийг хүлээн авч хөндлөнгийн 2 шинжээчээр шүүмж хийлгэн нийтэлдэг.
“Монголын Ботаникийн сэтгүүл” нь 2022 оноос Монголын цахим сэтгүүлүүдийн
нэгдсэн сайт “MongoliaJOL”-д нэгдэн орсон бол 2023 оноос EBSCO индексжүүлэх
гэрээ хийгдсэн бөгөөд ингэснээр уншигчдын цар хүрээ тэлж, гадаад, дотоодын
судлаачид, их дээд сургуулийн оюутан залууст хүрэх боломж бүрдэж байгаа юм.
Эрхэм
эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн оюутан залуус та бүхнийг “Монголын
ботаникийн сэтгүүл”-д эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэхийг урьж байна.
Бүтээлийг monjourbot@mas.ac.mn
хаягаар байнга хүлээн авах бөгөөд 2024 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ирүүлсэн
эрдэм шижилгээний өгүүллүүд нь хөндлөнгийн шинжээчээр хянагдан 06 (32) дугаарт хэвлэгдэнэ.