Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХИМИЙН БОДИСЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн “Химийн хортой болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатайгаар албан ёсоор гардан авлаа.

Тус байгууллага нь судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг олон улсын стандарт болон дотоодын хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэх зорилтын хүрээнд энэхүү тусгай зөвшөөрлийг авах бэлтгэл ажлыг 2025 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж, холбогдох бүх шаардлага, шалгуурыг бүрэн ханган ажилласан юм.

Уг тусгай зөвшөөрлийг авснаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны тогтолцоо олон улсын жишигт нийцэх нэг шат ахиж, салбарын нарийн мэргэжлийн судалгааг хууль тогтоомжийн хүрээнд, аюулгүй, эрсдэлгүй орчинд өргөжүүлэн хөгжүүлэх бодит боломж бүрдэж байна.

Цаашид энэхүү зөвшөөрөл нь байгаль, ургамал судлалын шинжлэх ухааны судалгааг чанарын шинэ түвшинд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн онцолж байна.



Бусад мэдээлэл