ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэхүү арга хэмжээнд Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Иргэд, Их, Дээд сургуулийн оюутнууд, Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өргөн хүрээтэй оролцож, ургамал судлалын чиглэлээр зохион байгуулсан танин мэдэхүйн өртөөнүүдээр аяллаа.
Оролцогчид хөтөлбөрийн хүрээнд:
• Ургамлын гарал үүсэл, бүтэц, экосистем дэх үүрэг зэрэг суурь ойлголтыг судлаачдын тайлбар дор сонирхон судалж,
• Навчны амсрын эсийг микроскопоор ажиглан ургамлын амьдралын үйл явцыг ойлгож,
• Мөөг, хагийн цуглуулга, ургамлын сан хөмрөг, үрийн сан, эмийн ургамлын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж,
• Ойн хэмжилт, судалгааны аргачлал, ургамлын ангилал, хадгалалт, хамгаалалтын ач холбогдлын талаар мэдлэг, мэдээлэл авлаа.
Мөн “1 өдөр – 1000 ургамал” танин мэдэхүйн аялал нь оролцогчдод байгалийн олон янз байдлыг бодитоор танин мэдэх, шинжлэх ухааны аргыг ойлгох боломжийг бүрдүүлсэн онцлох хэсэг байв.
Арга хэмжээний туршид судлаачид мэргэжлийн тайлбар өгч, практик туршилт, үзүүлэнгүүдээр дамжуулан оролцогчдын сонирхлыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны мэдлэгийг хүртээмжтэй түгээхэд онцгой анхаарлаа.

Байгалийн өв, биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд иргэдийн оролцоо, танин мэдэхүй чухал болохыг энэхүү өдөрлөг дахин бататгасан ач холбогдолтой боллоо.
Бусад мэдээлэл