Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс судлаач, ажилчдын ёс зүй, хувь хүний төлөвшлийг дэмжих зорилгоор ээлжит семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус семинар нь “Ёс суртахуун: Хүн байх зарчим” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш. Ариунаа илтгэл тавина.
Семинар 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 11:00 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд судлаач, ажилтан албан хаагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
