Үндсэн агуулга руу

Судалгаа

Богдын говийн эмийн ургамал тарималжуулах судалгааны суурин

2021.05.07  |  СудалгааfX⧉

(УРГАМАЛЖЛЫН ЭКОЛОГИ, УРГАМЛЫН НӨӨЦИЙН ЛАБОРАТОРИ)

ОРШИЛ

Судалгааны үндэслэл:

Монгол оронд нийт 3200 зүйл дээд гуурст ургамал ургадгаас 800 гаруй эмийн ургамал байдаг. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг шинжлэх ухааны үндэслэлгүй түүж бэлтгэн байгалийн нөөцийг нь хомсдуулах явдал ихээхэн газар авч байна. Түүнчлэн малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэд дахин нэмэгдсэнээр бэлчээр доройтох, цөлжих явц эрчимтэй явагдаж байна. Нөгөө талаас манай орны хувьд эдийн засгаа ганцхан уул уурхайгаас хараат биш болгож, эдийн засгаа солонгоруулах хэрэгцээ шаардлага ч тулгарч байна.

Өргөн уудам нутагтай манай орны хувьд байгальд ээлтэй технологи бүхий эмийн ургамлын плантацуудыг байгуулж, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж байна. Үүнтэй холбоотой Говийн эмийн ургамлыг ургах орчинд нь (in-situ) тарьж ургуулах, биологийн нөөцийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүн бий болгох, эдийн засгийн ургамал судлалыг хөгжүүлэх орчин үеийн эрэлт хэрэгцээ бий боллоо. Дэлхий дахинд ч ургамлын гаралтай биологийн нэмэлт бүтээгдэхүүний зах зээл, эрэлт хэрэгцээ эрс өслөө.  Иймд бид говийн ургамлыг тарималжуулах олон талт судалгааны ажлыг 2010 оноос хойш хийж байна.

Судалгааны зорилго:

Говийн гоц ашигт эмийн ургамлуудын ургах орчин, экологи-биоморфологийн судалгаа явуулах,  түүний биологийн нөөцийг нэмэгдүүлэх, тарималжуулах дэвшилтэт технологи боловсруулах

Судалгааны зорилт:

  • Урал чихэр өвс (Glycyrжhiza uralensis), Чонон хармагийн (Lycium ruthenicum)  тархац, нөөц, ургах орчин, экологи-биоморфологийн судалгаа явуулах
  • Чихэр өвсний ургах орчны мониторинг хийх (хур тунадас, температур, болон хөрсний температур, чийг, гүний усны түвшин, эрдэсжилт)
  • Чихэр өвсийг үндэслэг ишээр ургуулж, цөлжсөн газрыг нөхөн сэргээх туршилт судалгаа явуулах
  • Урал чихэр өвс, Чонон хармагийг ус хамгийн бага зарцуулах, хамгийн хямд зардлаар тарималжуулах дэвшилтэт технологи боловсруулах

СУДАЛГААНЫ БАГ

Монголын талаас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн И.Түвшинтогтох ахлагчтай, доктор Б.Мандах, эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Энэрэл, Ё.Ерөөлт, Н.Нямбаяр, Ц.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг , Японы талаас:  Кюшугийн Их сургуулийн проф. Н.Ясуфуку, Хиросакагийн Их сургуулийн проф. А.Маруи, Нагасакагийн Их сургуулийн проф. К.Омине нар оролцсон судалгааны баг 2010 оноос эхэлж, 20 гаруй удаагийн хээрийн судалгаа явуулаад байна.

  Монгол-Японы хамтарсан судалгааны баг, 2013 оны 6 дугаар сард 


Монгол-Японы хамтарсан судалгааны баг, 2014 оны 6 дугаар сард


Монгол-Японы хамтарсан судалгааны баг, 2015 оны 9 дүгээр сард

СУДАЛГААНЫ СУУРИНГИЙН БАЙРШИЛ

Монгол орны Урал чихэр өвсний нөөцийн 82% нь Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумдын нутагт оршдог. Говийн эмийн ургамал тарималжуулах судалгааны суурингаа бид Баянхонгор аймгийн Богд сумын нутагт сонгосон. Улаанбаатар хотоос 700 гаруй км зайтай оршдог.

Бид судалгаагаараа энд Урал чихэр өвс 7.0 мянган га талбайд ургаж байгааг тогтоосон. 


Богд сумын Урал чихэр өвсний тархац, судалгаа явуулсан цэгүүд

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт нийт 3 судалгааны талбайтай. Үүнд:

1-р талбай нь Чихэр өвст байгалийн бүлгэмдэл бөгөөд энд Урал чихэр өвсний ургах орчны судалгааг явуулж байна. Энэ талбай “Гурван гол” гэдэг газар байршилтай.

2-р талбай цөлжсөн газар байрших бөгөөд энд Урал чихэр өвсийг үндэслэг ишээр, усалгаагүй нөхцөлд тарьж ургуулах зорилготой.

3-р талбай Богд сумын Хожуултын буланд байршилтай, үрээр тарих шинэ дэвшилтэт технологи боловсруулах зорилготой.

Урал чихэр өвсний ургах орчны мониторинг судалгаа

Орчны мониторинг судалгааг автомат станцын тусламжтайгаар  явуулж байна.


Богд сумын судалгааны 1-р талбай дахь цаг уур, хөрсний станц


Хөрсний температурын хэмжилт

Цөлжсөн газрыг ногооруулах технологи

Ургамал ургадаггүй цөлжсөн газарт Урал чихэр өвсийг үндэслэг ишээр тарьж ургуулах туршилт судалгааг амжиллттай явуулж, үндэслэг ишээр усалгаагүй нөхцөлд ургуулах технологи боловсрууллаа. 


Цөлжсөн газарт Урал чихэр өвс тарьж турших судалгааны 2-р талбай, 2013 он


Цөлжсөн газар Урал чихэр өвсийг тарьж ургууллаа, Туршилт судалгааны 2-р талбай, 2018 он

Урал чихэр өвсийг үрээр тарьж ургуулах дэвшилтэт технологи боловсруулах


Урал чихэр өвс тарималжуулах туршилт судалгааны 3-р талбай,

Богд сум Хожуултын булан, 2018 он


Урал чихэр өвс тарималжуулах туршилт судалгааны 3-р талбай,

Богд сум Хожуултын булан, 2018 он




Урал өвсний суулгац бэлтгэх үйл явц, 2019 он

Чонон хармагийг үрээр тарих туршилт судалгаа


Чоно хармагийг үрээр амжилттай тарьж, гадаад тал байд шилжүүлэн ургуулж байна. 


Чоно хармагийн 1 настай бодьгал

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Богд сумын үе үеийн Засаг дарга нар, Баягаль орчны улсын байцаагч Ганзориг болон тамгын газрын хамт олонтой 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Судалгааны тайлангаа хүргүүлэх, судалгааны үр дүнг танилцуулах, мод тарих сургалт өдөрлөг явуулах зэргээр үйл ажиллагаа явуулж байна.



Судалгааны багийнхан орон нутгийн удирдлуудтай хийсэн уулзалтууд


Орон нутгийн байгаль хамгаалагч идэвхтэн хүүхдүүдэд судалгааны ажлаа танилцуулж байна.


Орон нутгийн иргэдтэй мод тарих өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. 2019 оны 9 сард