Монгол Улсад мөөг судлалын шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, олон улсын эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулан мэдлэг, туршлага солилцох зорилго бүхий “Мөөг Судлал‑2026” олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурал 2026 оны 4‑р сарын 17‑ны өдөр зохион байгуулагдахаар боллоо.
Энэ удаагийн хурал нь байгалийн мөөгний судалгаа, мөөг тариалалт, тэдгээрийн ашиглалт ба химийн найрлага, мөн мөөгний аймагт хамаарах бусад организмын шинжлэх ухааны шинэ ололт, судалгааны үр дүнг хэлэлцэх өргөн боломжийг судлаачдад олгох юм.
Хурлыг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, “Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг” ТББ, “Монголын таримал мөөгний нэмүү өртөгийн сүлжээ” ТББ, Muug.mn хамтран зохион байгуулна.
Хурал ХААИС‑ийн II байр, 4‑р давхрын хурлын зааланд, өглөөний 09:00 цагт эхэлнэ.
Илтгэлийн хураангуйг 2026 оны 3‑р сарын 1–18‑ны хооронд хүлээн авах бөгөөд удирдамжийг QR кодоор орж авах боломжтой.
Мөөг судлалын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид, багш, оюутан болон сонирхогч бүх хүнд нээлттэй тус хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.
Холбогдох утас: 99669954, 86790808
И‑мэйл: burenbaatarg@mas.ac.mn
