БНСУ-ын “ЖИ ЭЙ ТИ СИ” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Жи Эй Ти Си” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах уулзалтын хүрээнд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D.), профессор И.Түвшинтогтох, “Жи Эй Ти Си” ХХК-ийн захирал Лий Хэ Шиг болон холбогдох төлөөлөгчид уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд дараах дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Үүнд:
Энэхүү хамтын ажиллагаа нь ургамал судлал, тарималжилт, инновац, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид бодит үр дүн бүхий хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх суурь болно гэж талууд үзэж байна.

